Хятад улс хоёр Солонгосыг шахаж байна

 Untitled-11Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей Солонгосын хойгт бий болж байгаа яриа хэлцэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр талуудыг нэг ширээнд сууж хэлэлцээ хийх энэхүү боломж тийм ч хялбар олдоогүй юм. Талууд энэ боломж тохиолыг нандигнан атгаж, яриа хэлцэлийн байдлаа цаашид үргэлжлүүлэн шийдэлд хүрэхийг хэрэгтэй гэжээ.

БНАСАУ саяхан мэдэгдэхдээ, салж бутарсан гэр бүлийг уулзуулах ажиллагаа болон Ким Ган Саны аялал жуулчлалын төслийг эхлүүлэх хэлэлцээрийг хойшлуулна гэв. Үүнтэй холбогдуулан Хун Лей мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “хоёр Солонгос харилцаагаа сайжруулж, эе найрамдлыг биелүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Солонгосын хойгт бий болж байгаа яриа хэлцэлийн байдал нь тийм ч хялбар олдоогүй юм, холбогдох талууд боломж тохиолыг нандигнан атгаж, яриа хэлцэлийн байдлаа цаашид үргэлжлүүлэн, улам алхам ахиулж, өмнөд умартын харилцаагаа сайжруулж, Солонгосын хойгийн байдалыг сайжруулахын төлөө санал нэгдэх хэрэгтэй”, энэ бол бидний хүсэж буй зүйл гэж мэдэгджээ.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …