Батын Хурцыг яагаад эрэн сурвалжлах болов?

Хэл амтай ч гэсэн олонхийн дэмжлэг авч Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Батын Хурцаас сураг тасраад удаж байна. 2017 оны 12 дугаар сарын 25 өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Б.Хурцыг Элчин сайдаар томилсон. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл ажилдаа очсонгүй. Шалтгаан нь улс төр л байх.

Гэтэл шинэхэн Элчин сайдаа Монгол Улсын шүүх эрэн сурвалжлаад эхэллээ. Сураг сонсвол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “нэр төрд халдсан” гэсэн үндэслэлээр түүний эсрэг гомдол гаргасан байна. Даанч Б.Хурц Монгол Улсад бүртгэлтэй хаяг дээрээ байсангүй. Ингээд л шүүхээс эрэн сурвалжлах зар гаргасан байгаа юм. Харин Элчин сайд, хошууч генерал Б.Хурц шинийн нэгний өглөө Хонконг улс руу ниссэн гэх мэдээлэл байна. Тухайн үед хилийн хориг тавигдаагүй байсан учраас хилээр саадгүй гарсан болов уу.

 Шинэлж дуусаад хүрч ирээд мэдүүлгээ өгчих байлгүй дээ.  

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …