Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2-р сарын 19-ний өдөр эхэлж, 3-р сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусах болно. Шалгалтын бүртгэл http://shalgalt.itpd.mn хаяг дээр явагдаж байна.

Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ. Үүнд:

Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч
Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан
Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:

Багш мэргэжлийн бакалаврын дипломын сканердсан файл жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.
Шалгалтын хураамж 35,000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл. Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ. Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гүйлгээний утга: Овог, нэр, РД
Чээж зураг файлаар
Анхаарах зүйлс

Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.
Бүртгүүлж дууссаны дараа http://esurgalt.itpd.mn цахим хуудас дээр шалгалтад бэлтгэх онлайн сургалтад хамрагдах аж.

Эх сурвалж: БСШУСЯ

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …