Урд хөрш рүү 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэрт гаргахыг завджээ

20861_32769Замын-Үүдийн хилээр 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэртийг урд хөрш рүү гаргахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Ш болно Б нар тус бүр 15 мянган ширхэг 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тээж явсан байна. Улмаар Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэж байгаад 0108 дугаар ангийн хилчдэд баригдсан ажээ.

Одоогоор энэ их хэмжээний мөнгөн тэмдэгтийг ямар учир шалтгааны улмаас хилээр гаргах гэж байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг харьяаллын дагуу Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …