250 гаруй Монгол үндэстэн Чингисийн талбайд тоглолт хийнэ

images Ирэх ням гаригт буюу 9-р сарын 28-ны өдөр 250 гаруй Монгол үндэстэн оролцсон “Хамаг Монгол” тоглолт Чингисийн талбайд болно.

Тус тоглолт МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хүрээнд хийгдэж буй 10 дахь тоглолт бөгөөд тоглолтоор үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх  зорилготой ажээ. Сохирхуулахад, “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол, Халимаг, Тува, Өвөрмонгол, Буриадад нийт есөн удаагийн тоглолт хийсэн юм байна.

Харин маргааш “Хамаг монгол” цомгийн нээлт  “Хөх нуруут”  төвд болох юм. Цомогт “Хар хархан харц”, “Хамаг Монгол”, “Зээргэнэтийн шил”, “Залбирал” зэрэг сүүлийн үед хит болоод буй 18 дуу орсон байгаа аж.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …