Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордонд байрладаг.
Дипломат ёслол хүндэтгэлийн үйлчилгээний нэгэн хэсэг болж дотоод, гадаадын албаны хүмүүс төдийгүй иргэд олон нийтэд монгол төрийн үүсэл хөгжил, залгамж чанарыг үнэ төлбөргүй сурталчилан таниулсаар ирсэн билээ.
Тус музейгээс бүхэн, монгол үндэстний суу алдарт төрийн зүтгэлтнүүд, цэргийн жанжид, мэргэн түшээдийн баатарлаг замнал, гавьяа зүтгэл, монгол төрийн эрхэмсэг ёсон, их өв соёл, төрийн дээд байгууллагуудын түүхэн замнал, монгол заншилын ариун нандин эрх, монголчуудын биеэ засаж, өрхөө тэгшилж, төрөө мандуулж ирсэн мянга мянган жилийн түүхэн үнэнг нэхэн тольдох болно.