Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 19. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Төрөхүй
Суудал: 
Гал

Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 23 цаг 21 минутанд ичигсэд хөдлөнө. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …