Нум:Мөрөөдлийнхөө төлөө тэмц

ХОНЬ (3/21-4/19)

Өглөө босохдоо л сэтгэл тань хийж гүйцэтгэх ажилаас болж дарамттай байна. Ажлаа битгий хойшлуул. Ажлаа эрт дуусгах, бэрхшээлүүдийг хэр эрт шийдвэрлэх тэр хирээр та өнөөдөр амжилттай байж, сайн үр дүн харуулна. Урт хугацааны турш ажиллах ажилаа ч жигд явуул. Өглөөгүүр эмэгтэй уран бүтээлч хониныхон бусадтай амархан тохиролцож чадна. Харин ихэнхи хониныхон хамт олонтойгоо зарим зүйл дээр ширүүн маргана. Ийм нөхцөл байдал гэр бүлийн гишүүд, хамт ажиллагсад, хувийн харилцаанд ч тохиолддог. Зөвшилцөлд хүрэхийг хүсч байгаа бол ухаалаг байж, бусдыг сонс.


ҮХЭР (4/20-5/20)

Урьдаас бэлтгэгдсэн ололт амжилтын өөрийн болгохын тулд маш их хичээл зүтгэл гаргах өдөр. Бизнесийн гэрээ хэлцэл уналтанд орсноос болж та банкинд багахан хэмжээний мөнгөтэй үлдэж магадгүй. Гэхдээ хэрэгцээтэй юмаа худалдан авахад өлзийтэй. Дотны хүмүүсийн анхаарал дутсанаас амьдрал тань хүйтэн хөндий мэт санагдана. Үүнд та өөрөө буруутай мэт санагдаж болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны эргэн тойрны уур амьсгалд мөрөөдөмтгий байдал нэвтрэн орж, анхааралгүй, ухаангүй байх байдал ихэснэ. Иймээс өнөөдөр ихэрүүд тайван бус байна. Таны хатуу чанга хүсэл мөрөөдөл нь няцаашгүй, нэлээд хэцүү байна. Энэ нь таны бодлыг дэг журамтай байлгах мөн бие мах бодийн үйл ажиллагааг хэвийн хадгалахад ашиг тус багатай. Зарим нэг стресснүүд тан руу довтлох болсон учир нь харилцаа холбоо болон ажил дээр замбараагүйдэл бий болсонтой холбоотой. Хэт уран сэтгэмж нь адал явдал, хайр дурлалын романы зохиолчид болон бусад уран зөгнөлийн бүтээлчид л тохирох болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийнхөө бодлыг хамгаалж, ямар нэг зүйлд хэт автахгүй байхыг хичээ. Өөрийгөө илэрхийлэх, эргэлзээгээ тайлахад анхаар. Хувийн нууц болон хувийн орон зай чухал байна. Ганцаараа байж, өөртөө дүгнэлт хийх нь дотоод хүч, ойлголт урам зоригийг авчирна. Олон ажил дааж авах гэж оролдолгүйгээр өөрт оногдсон ажлаа хурдан чанартай сайн хийхийг бод.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр ихээхэн зөрчилтэй өдөр байх бөгөөд төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй. Материаллаг байдал хуучиндаа байна. Хийж буй ажилдаа сэтгэл дундуур байснаас болж олон асуудал урган гарах болно. Өөрийнхөөрөө амьдрах хүсэл чинь таныг нэлээд түрэмгий болоход нөлөөлж магадгүй. Хэдийгээр өөрчлөлт заримдаа эрсдэл дагуулж байдаг үүнээс айх хэрэггүй. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ.


ОХИН (8/23-9/22)

Биеийн хүч чадал онцгой сайн байх болно. Гэхдээ ямар нэгэн сэтгэл зовоосон муу зөн совин татах болно. Таны зөн совин худлаа хэлээгүй гэдгийг сана. Муу зөн совинд автсан үедээ зорилгынхоо төлөө хурц үйлдэл хийх хэрэггүй. Харин үүний оронд өөрийнхөө дуртай зүйлсийг хийж бусад хүмүүстэй илүү хөгжилтэй байх газарт бай. Ойр дотно харилцаа энэ өдрийг хэвийн болгоно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та өнөөдөр дайчин байх бөгөөд таны үр дүн харах гэсэн арга барил амжилт авчирна. Од гарагийн нөлөөллөөр Таны бусдыг татах чадвар өндөр байна. Иймээс энэ өдөр аливаа гэрээ хэлэлцээрт санаачлагатай оролц. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Эмчийн жоргүй эм хэрэглэхдээ болгооомжтой бай. Энэ орой архи дарсны төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Эсвэл архи уусан хүнтэй үг сөргөлдөх нь хор уршиг авчирна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр олон ажил амжуулахын тулд та болдог бол биеэ хэд хэд хуваахад ч бэлэн байна. Иймээс техник технологийн давуу талыг ашиглаж зарим ажлаа амжуул. Харамсалтай нь энэ салбарт харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байсаар байх болно. Гэхдээ та амжилт олж чадна. Ажил дээрээ асуудлыг олон өнцгөөс хамтарч багаараа шийд. Та өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүст татагдах ба урьд өмнө боломжгүй юм шиг санагддаг байсан зүйлсийг хийж эхэлнэ. Үүнд тань өндөр мэргэжлийн мэргэжилтэн гол туслалцааг үзүүлнэ.


НУМ (11/22-12/21)

Од эрхсийн таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Танд ирж буй боломжуудыг алдалгүй ашигла. Лекц семинарт сууж байхдаа хэт их мэдээлэлд автаж толгойгоо эргүүлэхгүйн тулд аль болох дэс дараатай ойлгохыг хичээ. Хэдийгээр өнөөдөр таны урмыг хугалах ямар нэг зүйл тохиолдохгүй ч өөртөө аль болох таатай санагддаг зүйлийг хийхийг хичээ. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар дээд цэгтээ байгаа тул анхаарал шаардсан ямар ч ажлыг амжилттай хийж чадах болно.


МАТАР (12/22-1/19)

Од огторгуйн зүгээс тийм ч нөхөрсөг энерги ирэхгүй байх. Тиймээс хариуцаж авсан үүрэг хариуцлагадаа хичээл зүтгэлээ илүү их гаргана гэдэгт найдаж байна. Шинэ ажил хэргийн босгон дээр байгаа та илүү гүнзгий түвшинд очсоноо мэдэх болно. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс танд шинэ санаа, гэрэлт ирээдүйг авчирна. Иймээс эрч хүчтэй сайхан нөлөөлөлд хүмүүстэй харьцах танилцах боломжыг бүү алд. Эсвэл амьдралын тухай баримтат нэвтрүүлэг, гайхалтай урам зоригтой хүмүүс тухай мэдээлэл зэргийг судлах нь таны урам зоригийг ихэсгэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр хумхийн ордныхонд тогтуун өдөр мэндчилж байна. Та дүн шинжилгээ хийж байхдаа чухал зүйлийг нээн илрүүлнэ. Гэхдээ хэн нэгэнд өөрийгөө дарамтлуулах боломжийг бүү өг. Түлш бага иддэг, сүүлийн үеийн загвар зэргээр машинаа сайжруулах асуудлууд гарч ирнэ. Удирдлагуудтайгаа санал нийлсэн ч, нийлээгүй та хамтарч ажиллаж нөхөрсөг харилцааг бий болгоно. Сайн үйлс үргэлж шагнагдаж байдаг, тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунга.


ЗАГАС (2/19-3/20)

Зорьсноо хийж гүйцэлдүүлэхэд хэцүү хүнд байх болно. Бизнесийн хэлэлцээр гэрээ саатаж магадгүй. Машин зам тээврийн ослоос болгоомжил. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, хүсэл эрмэлзлэлээ юу болохыг ойлго. Хэрвээ зорьсон замаасаа хазайсан гэж үзвэл цаашид хаашаа явахаа шийд. Өөрийнхөө талаар тэмдэглэл хөтөл. Энэ танд өөрийгөө ойлгоход илүү их туслах болно. Танд нийгмийн болон олон нийтийн ажлуудыг зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байна, тиймээс ирж буй боломжуудыг шүүрч авахын тулд харайлга.

 

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …