Фото:305 дах удаагийн шүхрийн буулт

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 шүхэрчин аврагч нийт 305 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа.

Мөн гурван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, долоон удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …