Гэрэл зурагчин Жакарта хотын панкуудын амьдралыг харуулжээ

Индонезэд хүн төрөлхтний гадаад дүр төрхөнд хувьсал болж чадсан “панк стиль”-ээр “имижээ бvрдvvлсэн” хүн олон байдаг. Энд 1990 оны сүүлээр ядууралтай тэмцэж, авлигад идэгдсэн засгийн газрыг шүүмжлэх зорилготойгоор панк бүлгэмүүд дэлгэрч эхэлжээ. Барууны орнуудын панк хөдөлгөөнөөс санаа авсан бүлгэмүүд өөрсдийн эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга бус явдлын тухай дуу, хөгжмийг зохиож эхэлсэн.

Индонезын панкууд өвөрмөц, түрэмгийдүү төрхөөрөө ялгардаг. Тэд ихэвчлэн нүүрэндээ ээмэг, шивээстэй, хар хувцсан дээрээ панкын билэг тэмдгийг наасан байдаг. Харин хуучныг баримтлагчид тэдний энэ стилийг сөрөг үр дагавартай хэмээн шүүмжилдэг. Бусад хүн ч тэднээс дөлж, холуур зөрөн өнгөрөх болжээ. Тэгвэл тэд үнэхээр хэн бэ? Ийм дүр төрхнийх нь цаана юу нуугдаж байна вэ? Үүнийг олохын тулд гэрэл зурагчин Вьяататус Жанкулскас нийслэл Жакарта хотын панкуудын өдөр тутмын амьдралыг харуулсан зургууд дарснаа хуваалцсан байна.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …