Загасны орд: Эрх танхил, ёсорхуу зангаа багасгахыг хичээ


ХОНЬ (3/21-4/19)
Амьдралдаа эрүүл дадал зуршлыг бий болго. Аливаа асуудалд яарч, ойворгон хандах гэсний хэрэггүй. Гэхдээ хүмүүсийн танд өгсөн итгэлийг алдахгүйн тулд эрч хүчээ үр бүтээлтэй ашигла. Шинэ дадал зуршлаа илэрхийлэхэд анхаар. Үүнийхээ эерэг үр дүнгийн талаар бодож өөртөө урам зориг өг. Дархлаагаа сайжируулж, илүү эрч хүчтэй байснаараа өөртөө итгэлтэй байж чадна. Оршин суугаа газартаа санамсаргүйгээр шинэ ажил эхлүүлэх нь таны хайж байсан зүйл байж магадгүй. Зарим нэг ашигтай зүйлс таны зам дээр тэнгэрээс унасан юм шиг гараад ирнэ.

ҮХЭР (4/20-5/20)
Алдаануудаа сайн нягталж учрыг нь ол. Хамтрагчтайгаа эсвэл багаараа ажиллах нь ухаалаг алхам байна. Гэсэн хэдий ч чи ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Эрх мэдлийнх нь дагуу ааш муутай хүнтэй гэрээ хэлэлцээр хийх нь чамаас тэвчээр шаардана. Ялангуяа эрч хүч гаргах эсвэл улс төрийн асуудал нь стресстэй байдлыг бий болгоно. Аливаа буруу зүйл хийснийхээ дараа бусдыг буруутгах нь алдаанаасаа ахиад давтах, алдагдал гарах эхлэл болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зарлагандаа хатуу хяналт тавьж мөнгө санхүүдээ хямгатай бай. Та бизнесийн гараагаа эхлэхээр төлөвлөж байгаа бол туршлагатай, нөлөө бүхий хүнтэй уулзаарай. Чухал зүйлээ мартсан байж мэдэх тул бүх зүйлийг нэг нэгэнгүй сайтар тэмдэглээрэй. Гэр орны асуудал, төрөл төрөгсөд, хөршүүдийнхээ харьцаанд анхаарлаа хандуул. Чин сэтгэлийн яриа, илэн далангүйгээр бодол санаагаа хоорондоо солилцох нь таны тархийг цэнэглэхээс гадна баяр хөөрийг бэлэглэнэ.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэрвээ тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, бусдын дайралтыг тэсэж чадвал таныг гайхалтай өдөр хүлээж байна. Хүмүүс дотроо айж байгаа тул таныг ч айлгаж урам зоригийг мохоох гэж оролдох болно. Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулаад байгаа учир тэдний муухай царайд таны үнэлэх үнэлэмж тодоор илэрнэ. Сайхан үйлсийн төлөө хонжворт сугалааны тасалбар худалдаж авахад гэмгүй. Хүссэн хүнтэйгээ халуун болзоонд яваарай. Та бүх үеийн ялагч байна. Хосууд аз жаргалтай байна. Арвич хямгач бол хамт яваа хүмүүстэйгээ хоолны тооцоог хувааж хий.

АРСЛАН (7/23-8/22)
Ажлаа цагийг нь тулгаж хийснээр та хүссэн үр дүндээ хүрч чадахгүйд хүрэх бөгөөд ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажилла. Бодол санаагаа өөр зүйлд бүү хандуул. Түүний оронд тэвчээртэй байж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хай. Хэт бие даасан байх хандлагаасаа зайлсхий. Од эрхэс таныг өгөөмөр болгож хэрхэн бусдад ач тус хүргэх вэ гэсэн бодлыг өвөрлөн явах нь буян болно. Таны сэтгэл санааны байдал сул мэт боловч үнэн хэрэг дээрээ тийм биш байна.

ОХИН (8/23-9/22)
Өөрийн мэдэх, хийж чадах зүйлтэйгээ наалдаж, бусдын итгэлийг олж авч өрсөлд. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Няцашгүй байдлаараа бүү бардамна. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Танд биеийн хүчний ачаалал хэрэгтэй байна. Дасгал сургуулилт хийхээ эрчимжүүл.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санамсаргүй уулзалт таны өнгөрсөн шархыг сэдрээж мэдэх тул сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах хэрэггүй. Мөн өнөөдөр хэн нэгэн танд муухай зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Үүнд санаагаа зовоогоод байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр од эрхэс танд туршилт илгээсэн гэж бод. Та нийгмийн амьдралд аль болох баригдалгүй бусдыг аялдан дагах хэрэггүй. Ойр дотны хүндээ халамж тавьж, гэнэтийн бэлэг барьж баярлуул.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бизнесийн ажилдаа ханцуй шамлан ороход тохиромжтой өдөр. Та авьяаслаг нэгэн учир боломжийг хэзээд авч чадна. Тиймээс хойш суух хэрэггүй. Та тохиолдож байгаа бэрхшээлүүдийнхээ хариуг олох болно. Таны өмнө ирж байгаа боломж нилээд том цар хүрээг хамарчээ. Иймээс од эрхэсийн таатай байдлыг ашиглан хэрэгтэй хүнтэй.

НУМ (11/22-12/21)
Өнөөдөр амьдралыг олон талаас нь харж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Хайр дурлалд гарсан асуудлыг чин сэтгэлээсээ шийд. Хэрвээ энэ танд тийм чухал зүйл биш бол бүү жүжиг тавь. Үгүй бол таны урсгасан нулимсны үйлийн үр хэзээ нэг цагт заавал ирнэ. Өмнөх ажлаа дууссан бол шинэ ажил хэрэг эхлүүлэхэд сайн. Та амжилт олоод зогсохгүй алдаршина. Иймд маш идэвхтэй байж сэтгэлдээ буусан санаануудаа марталгүй хэрэгжүүлэхийг хичээнэ.

МАТАР (12/22-1/19)
Та зарим нэг адал явдалтай учирна. Амьдралаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол өөртөө том зорилго тавь. Ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Мэдлэг болон карьертаа дэвшил гаргахын тулд өдөр тутмын амьдралдаа тодорхой хэмжээний өөрчлөлт хий. Тушаал дэвших гарц хайж байгаа бол найз нөхөд болон түншүүдээс сонирхолтой мэдээлэл авах болно. Хэрвээ та цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа бол энэ талаар даргатайгаа ярилцахаас өмнө бүх гарцыг сайн судал.

ХУМХ (1/20-2/18)
Таны зөн билэг маш хурц байгаа тул асуудалтай санагдаж буй төсөл, гэрээ хэлэлцээрээ дахин нэг нягталж харахад гэмгүй. Зээл авах хүсэлт гаргахаа хойшлуул. Баримт, удирдлага, дүрэм журмыг дагах хэцүү байна. Заримдаа хэрэггүй зүйлийг явуулж чаддаг байх хэрэгтэй. Жижиг сажиг асуудлуудыг тоохгүй өнгөрч болохгүй. Мөн хүмүүсийн худал хэлэхийг хэзээ ч бүү тэвч. Орой халуун хөөстэй ваннд хэвтэж биеэ амраа.

ЗАГАС (2/19-3/20)
Таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй байна. Бүх зүйл танаас л шалтгаална. Эрх танхил, ёсорхуу зангаа багасгахыг хичээ. Хүмүүс урам зоригийг тань хуваалцахгүй. Хэрэглэх аргыг тохирохгүй гэж үзэж магадгүй учраас хүссэн үр дүндээ хүрэхийн тулд зөөлөн бай. Эрх мэдэлтэй болохын дохио юм ирнэ. Хууль санхүүгийн хэлэлцээр, түүнчлэн аяллын төлөвлөгөөнөөс болж ядарч магадгүй бөгөөд эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй бол хүлээх нь зөв. Энгийн харилцааны хэлбэрүүд ч санаснаар бүтэхгүй юм шиг санагдана.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …