Тэрбумтанууд буюу шүүгчдийн ХОМ олон нийтийг цочирдуулав

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээллийн дараа Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг/ХОМ/ олон нийтэд нээлттэй зарлав. Эндээс шүүгчид ашиг орлого өндөртэй, нийгмийн өөр зиндааныхан мөн болох нь батлагдлаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгт шүүгч нарын жилийн орлого болон орон сууц, машин, гэр бүлийн нийт орлого хавсрагдсан юм.

Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын жилийн нийт орлого 248 сая 392 мянган төгрөг.  Мөн “Land Rover” нэг, “Range Rover” нэг,”Toyota Highlander” нэг, “Toyota Land Cruiser 70” нэг, “Nissan Murano” нэг буюу нийт таван автомашинтай, дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Харин Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг “Lexus 470″ нэг ,”Toyota, Land Cruiser 80” нэг, “Toyota Prius” нэг, “Газ 66” нэг буюу нийт дөрвөн автомашинтай бол шүүгч Л.Атарцэцэг дөрвөн орон сууц, шүүгч Б.Батцэрэн дөрвөн орон сууц, шүүгч Ч.Тунгалаг, Х.Сонинбаяр нар тус тус дөрвөн орон сууцтай гэж мэдүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Н.Долгорсүрэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зургаан орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Харин дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын дунд бусдаасаа өндөр орлоготой шүүгчдийн тоонд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг 115 сая 200 мянган төгрөгийн орлогоороо багтжээ.

Мөн шүүгч Ж.Эрдэнэчимэгийн нийт орлого 139 сая 131 мянган төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын нийт орлого 114 сая 985 мянган төгрөг байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал 809 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Харин дансны үлдэгдэл хадгаламж, бэлэн мөнгө нь нийтдээ хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханчимэг 400 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц болон 471 сая төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламжтай аж. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нийт орлого 137 сая 118 мянган төгрөг гэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын нийт орлого 154 сая 768 мянган төгрөг бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулууны нийт орлого 137 сая 21 мянган төгрөг байна.

Орон нутагт Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэлийн нийт орлого 105 сая 936 мянган төгрөг бол таван орон сууцтай хэмээн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар мэдүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …