Уяачдад хариуцлага тооцохыг үүрэг болгов

Монголын Морин спорт уяачдын холбооноос энэ жилийн хаврын уралдааныг Говьсүмбэр аймагт зохион байгуулж шөнө дөлөө морио уралдуулж уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, 3 нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ.Түүнчлэн Ерөнхий сайд бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсандаа мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …