“Дүнжингарав-2018” уралдааны талаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Хууль, өмгөөлөгч Х.Баасанжаргал “2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар насанд хүрээгүй хүний хийж болохгүй хөдөлмөрийн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтад хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон хэдий ч 2016, 2017, 2018 онд дараалан гурван жил хүүхдээр хурдан морь унууллаа.
Гуравдугаар сарын 18-нд болсон “Дүнжингарав-2018” уралдааныг хууль ёсны дагуу болсон мэтээр ярьж байна. Гэтэл Дүнжингарав уралдаан хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон гэдгийг хэлмээр байна.
Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байгаа юм. Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна” гэж ярилаа.