Мөнгөний бодлогын хүүг бууруулж 10 хувь болголоо 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа” Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр  гаргасан  үндэслэл нь инфляци зорилт түвшинд хадгалагдах төсөөлөл байлаа. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно.Цаашид инфляци зорилтоос давах үндэслэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …