Матрын орд: Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл

ХОНЬ (3/21-4/19)
Өглөөг гадуур алхаж эхэл. Өглөөг дасгал хийж эхлэх нь бие болоод оюун ухаанд тань сайнаар нөлөөлж та эрч хүч, шинэ санаагаар дүүрэн байх болно. Болзоонд явах онцгой урилга хүлээн авах бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл шинэ хувцас худалдан ав. Од эрхэсийн зохицолоор таны зүрх хайр баяслаар дүүрнэ. Энэ нь таны сэтгэл бусдыг хайрлах энэрэнгүй хайраар илрэх ёстой юм. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг иржээ.

ҮХЭР (4/20-5/20)
Холимог чиг хандлага давамгайлах төлөвтэй ч ихэнхи үхрийнхэн эерэг асуудлууд илүү сөрөг нөхцөл байдлыг анзаарахгүй байх тул үүнийг урьдчилан сануулж байна. Хэдий та эерэг санаа бодолтой байх нь муу биш ч бас од эрхэсийн илгээж буй сөрөг энергээс үүсэн гарах эрсдлийг өнөөдөр илүү анхаарах хэрэгтэй. Хэрвээ та бүтэлгүйтэх магадлалтай зүйлийг хичээн зүтгэж засвал дараа нь үр шимийг нь заавал хүртэх болно. Зарим үхрүүд өөрийн төсөв орлогодоо таарсан ашигтай зүйлс худалдан авч чадсанаар амьдралдаа тус болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэрээрээ хөдөлмөр эрхлэх эсвэл гэр бүлийн асуудлаа шийдэхэд тун тохиромжтой байна. Цонх шалаа угаах, шил толио арчихад ашигтай.Танд найз нөхөд цөөн байсан ч тэдний төлөө бүхнээ зориулж насан туршдаа удаан нөхөрлөдөг. Өнөөдөр бүгдэд танигдаж, өөрийгөө нээснээр аз жаргалтай байх болно. Найзууд болон хайртай хүнээ анх танилцсан тэр үеэ санаж, өнгөрснөө дурс.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайр сэтгэлээ илчлэх, хүүхэдтэй болох, бүтээл туурвил эхлүүлэх зэрэгт тохиромжтой өдөр. Өөртөө хэн нэгнийг халамжлах гэж хэт их ачаа үүрэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Өчигдөр дайралдсан шинэ романтик учрал өнөөдрийн гаргасан төлөвлөгөөг хойш тавихад хүргэнэ. Өөрийнхөө энэ байдлыг гэр бүлийнхэндээ мэдэгдэж, санааг нь амраахгүй бол тэд танд тохирох хэн нэгнийг хайсан хэвээр байх болно. Бусдыг хөгжөөх гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө шаардлага хэрэгцээнд сэтгэл ханасны дараа та тэдний тусламжыг авч болно.

АРСЛАН (7/23-8/22)
Сайн унтаж амарч, орондоо ном сонин уншиж, орой болтол тааваараа байхыг хичээ. Ваннтай усанд хэвтэж, массаж хийлгэн, сайхан ресторанд оройн хоол идэхийг хичээ. Найз нөхөдтэйгөө аялал зугаалгаар явахад тохиромжтой адал явдалтай таарна.Та адал явдалд хэт их татагдах хэдий ч өөрийн мөрөөдөл, төсөөллөө алдах хэрэггүй. Та хэт мэдрэмтгий байгаа тул бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандаж, сайн үйл хийхийг хүсэх болно.

ОХИН (8/23-9/22)
Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө дахин бодох хэрэгтэй. Таны хийж байгаа үйлдэл дараа нь ямар нэгэн үр дагавартай учрах үед ямар ч тайлбар хийгээд нэмэргүй болно. Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Хүч чадал, тамир тэнхээ тань шавхагдаж байгаа мэт санагдан байдлыг бүр төвөгтэй, түгшүүртэй болгох магадлал өндөр байна. Амралтын энэ өдрөө сайхан байгальтай газар очиж амар. Таны бодол санаа сэргэх болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр та өөрийн хайр дурлалын эсвэл гэр бүлийн асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Од эрхэсийн зүгээс үзүүлж буй нөлөөллийг өөртөө зөв ашиглахыг зөвлөж байна. Иймд зөн совиндоо анхаарлаа хандуул. Юу хийхийг таны дотоод дуу хоолой зааж өгөх болно. Гэр орны тулгамдсан асуудлаа цаг алдалгүй шийд. Магадгүй та гомдоосон ойр дотны хүн байвал утсаар ярьж уучлал гуй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дотныхоо хүнийг гомдоох магад тул, урьдын өнгөрснийг сөхөж уудлах хэрэггүй. Харин хайртай хүндээ өөрийн эрхэм чанараа харуул. Гэр орондоо тайван, таатай уур амьсгал үүсгэ. Хэрүүл маргаан гарахаас сэргийл. Од эрхэс шилжих хөдөлгөөн хийснээс болж нэлээд тогтворгүй өдөр болох бололтой. Өнөөдөр гэр бүлийнхээ тулгамдсан асуудлыг судалж, өөрийнхөө зүгээс хамаарах дутагдлаа засахыг хичээ.

НУМ (11/22-12/21)
Гэртээ ч байна уу, ажил дээрээ ч байна уу хамаагүй ихэнхи нумд өдөр тутмын тамирдуулсан ажилтай өдөр байна. Хэн нэгний бүтэшгүй гээд орхисон зүйлийг та бүтээхийн төлөө зүтгэнэ. Та хүмүүсийг гадаад байдлаар нь дүгнэх хандлага ажиглагддаг. Энэ нь хожим алдаа болж гарч ирнэ. Таны ажил бодсон шиг байгаагүйгээс гадна цалингийн хэмжээ нь ч мөн таны сэтгэлд нийцээгүйгээс өөр ажил хайх санаа төрнө. Гэр засварын ажлыг сайн шалгаарай. Мөнгөө хэмнэх боломж ч гарахыг үгүйсгэхгүй.

МАТАР (12/22-1/19)
Идэвхтэй байж найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Хэрвээ та хүүхэдтэй бол амралтын өдрөөрөө хамтдаа аялалд явж, тоглох зэргээр цагийг зугаатай өнгөрүүл. Янз бүрийн аялал төлөвлөх, эрүүлжүүлэх биеийн тамир, цанаар хичээллэхэд сайн. Холгүй газар цанын бааз эсвэл сонирхолтой амралтанд аялал хийвэл баяр хөөрөөр дүүрэн байна. Ганц бие матруудыг шинэ хайр дурлал ивээж та анхны харцаар ч хүнд дурлаж мэднэ.

ХУМХ (1/20-2/18)
Ажлын өдрүүдээр дуусгаагүй ажил тань эвгүй байдал авчирна. Амралтын цагаас тань хорооно. Өнөөдөр ойр дотны хэн нэгэн эсвэл хамаатан садангийн хэн нэг нь өвдөх, эмнэлэгт хэвтэж магадгүй тул тэдэнд анхаарал тавь. Од эрхэс хумхуудын оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, хувийн хүч чадал, бэлгийн эрч хүч, хүмүүст нөлөөлөх авьяас нэмэгдэнэ. Энэхүү их эрч хүч энерги нь зохистой ажилд зарцуулагдаж чадахгүй бол таныг сэтгэл ханамжгүй, догшин хэрцгий байдалд оруулна. Иймээс цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж завгүй ажиллах хэрэгтэй.

ЗАГАС (2/19-3/20)
Хэрвээ өнөөдөр та гэнэт өвдөх бол өвчний байдал хүнд, явц удаан, магадгүй цаашлаад хүндрэх төлөвтэй байна. Биеийн эрүүл мэндэд анхаарал тавьж, өөрийгөө бөөцийлөн дулаан хувцаслаж байхыг зөвлөж байна. Ирж буй өдрүүдийн авчрах боломж завшааныг давуу тал болгон ашиглахдаа бэлэн байж угтан ав. Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг гэдгийг сана. Энэ нь танаас бага зэрэг хичээл зүтгэл шаардаж, үнэтэй цаг, эрч хүчийг тань авах болно.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …