Өөрийнх нь барби хийгдсэн хамгийн өндөр настай алдартан

Загварын домог болж чадсан 96 настай Америкийн хувцас, интерьер дизайнер, бизнес эрхлэгч Айрис Апфель өөрийнх нь барби хүүхэлдэй хийгдсэн хамгийн өндөр настай алдартан болжээ.

Хүүхэлдэй маргад эрдэнийн өнгөтэй Gucci-гийн хослол, далбагардуу бүдэг хөх зах, том нүдний шил, бугуйвчтай.

Харин зохион байгуулах чадвар өндөртэй, биеэ даасан гэгддэг Айрисыг дууриалгаж хийсэн хүүхэлдэйг олноор нь худалдаалахгүй аж.

Хүмүүст загварын зөвлөгөө үнэгүй өгөх дуртай тэрээр “Өөрт чинь зохих загварын сонголт олон байхад яагаад хэн нэгнийг дууриахыг хүсдэг юм бэ. Өөрийн гэсэн донжийг бий болгох хэрэгтэй шүү дээ” гэдэг.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …