Майли бол маш өвөрмөц хоолойтой. Түүний хоолой тийм яндангийн дуу шиг сөөнгө, царгисан тэгсэн хирнээ аялгуулаг.
Тэр бол содон авьяастан. Тэр үзэсгэлэнтэй, бас юу чаддагаа харуулж байна. Тэр өөрийн үнэн төрхийг өөрөөсөө ч бас биднээс ч нууж чадаж байна.
Би түүнд хэн ингэж зөвлөөд байгааг гайхаж байна. Бас яагаад ингэж их алдаа гаргаад байгааг нь ч гэсэн. Түүний хурууны тухай асуудал бас хувцаслалт гээд бүгд л буруу юм шиг санагдаж байгаа.
Аяга цай уунгаа Майлигийн дууг сонсоод үз. Тэгээд л түүнийг мэдрэх болно. Заавал бусад шиг аашлах ёсгүй шүү дээ. Бид бүгд л түүний тухай ярьж байна.
Би түүнд битгий нүцэглэ гэж хэлмээр байна. Үнээс сайн бүр илүү дээр зүйл хий.
Миний бодлоор тэр өөрийнхөө хийх гэсэн зүйлээ л хийж байна. Бас тэр яг өөрийнхөөрөө л байж чадаж байгаа. Тиймээс би түүнд түшиг тулгуур байх болно.
Тэр яг одоо өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг л хийж байна. бүгдэд бөгсөө харуулсан энэ нь түүний хувьд зөв зүйл байх.
Энэ бол поп хөгжим. Хүн болгон л өөрийн ямар уран бүтээлч гэдгээ янз бүрээр илэрхийлдэг. Хэрвээ таньд түүнийг харахад хэцүү байгаа бол зүгээр л сувгаа сольчих. Бас Майлид яг одоо жаахан гэрэл гэгээ хэрэгтэй байгаа тиймээс түүнийг ганцааранг нь орхи.
Тэр дэндүү залуухан байна. Түүний эр зоригийг битгий мохоо. Тэр дөнгөж 20 насандаа 2 дээд амжилтын эзэн болоод байна. Түүнийг хэн зогсоохыг хүсээд байна вэ?
Т.Наран