“ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” ЛИДЕР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Copy of MONES logo (2)УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм.

Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд  хэрхэн ажиллах асуудал чухал болж байна. Ийм учир энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтаар  орон нутгийнхаа бодлогод  эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн тусгуулах вэ, төсвийг жендэрийн мэдрэмжтэй болгоход хэрхэн нөлөөлөх вэ, хүүхэд, гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн оролцох талаар зөвлөлдөнө.

anons

Өнөөдөр шийдвэр  гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн төрийн бодлогод нөлөөлөх боломжийг нэмэгдүүлж байгаа нэг чухал хүчин зүйл билээ. Зөвхөн ганц жишээ дурдахад  СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Гэвч төрийн бодлогод нөлөөлөхөд тоо төдийгүй чанарын асуудал чухал болж байна. Эмэгтэйчүүд, хүүхэд,  гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолой гаргаж, бодлого боловсруулагчдад нөлөөлж, асуудлыг эмэгтэйчүүдийн нүдээр харж эмэгтэйчүүддээ ээлтэйгээр шийдвэрлэж чадна. Нийгэм, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал байна.  Жишээ нь  гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүний наймаа, төсвийг жендэрийн мэдрэмжтэй болгох гэх мэт…. Энэ бүх асуудал хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн өөрсдийн идэвхтэй оролцоо, нөлөөллийн ажил явуулснаар шийдвэрлэх боломжтой юм.

Асуудлыг эмэгтэйчүүддээ ээлтэйгээр шийдэж байгаа нэг жишээ бол УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүд зөвлөлдөх уулзалтад оролцож, өөрсдийн арга туршлагаасаа аймаг, дүүрэг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчидтэй хуваалцаж байна.

                                                Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг

Монголын эмэгтэйчүүдийн сан

Холбоо барих утас: 7711-9991, 9983-0562

Email: mones@mongol.net; Nomin_35@yahoo.com;

Mongolian Women’s Fund

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …