Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг тус тус урамшуулахаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний А/291 дугаар захирамж гарчээ.
Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөг, бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр урамшуулах захирамжийг энэ жилээс эхлэн мөрдөх аж.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ