Хамгийн том тийрэлтэт хөдөлгүүр

АНУ-ын Боинг нисэх онгоц үйлдвэрлэгч компани нь ирэх 2019 онд олон нийтэд танилцуулахаар бэлтгэж буй илүү өргөн, том хэмжээтэй “Боинг-777Х” шинэ нисэх онгоцондоо зориулан “GE9X” загварын аварга том тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээж байна. Туршилтын ажлыг 2011 оноос эхэлсэн бол сая 2018 оны 03 дугаар сарын 13-нд Калифорни мужийн Можавийн элсэн цөлд туршилтын нислэг үйлдсэн байна.
Хөдөлгүүрийн нүүрэн хэсгийн сэнс нь 3,35 метр урт ба 100 мянган паундын түлхэх хүч үүсгэх мундаг хүчин чадалтай ажээ. Ердийн онгоцны тийрэлтэт хөдөлгүүрүүд голдуу 20 мянга байдаг гэнэ. Тэгэхээр энэ үзүүлэлтээрээ бол дэлхийн хэд хэдэн рекордын эвдээд байна. Үүний өмнөх хөдөлгүүрүүд 22 сэнстэй байсан бол шинэ хөдөлгүүр 16 сэнстэй болж буурснаас гадна 11 үетэй өндөр даралтын компрессортой болжээ. Хөдөлгүүрийг 1315 хэмийн халууныг тэсвэрлэх боломжтой материалаар хийжээ.
Шинэ хөдөлгүүр бүтээсэн сургаар нисэх компаниуд захиалга өгч эхэлсэн ба туршилтын хугацаа дуусаагүй байгаа энэ үед аль хэдийнээ 29 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 нэгж хөдөлгүүрийн захиалга ирээд байгаа гэж байна. Одоо шинэ хөдөлгүүр нь өндөрт хэр ажиллаж байгаа, хүйтэнд мөстөх үед авах ачаалал, хүчтэй салхитай үед хэрхэн ажиллах зэргийг шалгах, туршилтын ажил хэдэн сарын турш үргэлжлэн явагдах юм.

Р. Энхболд

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …