Хятадын жүжигчин Шин Цай буюу Барби Сюй Тайванийн “Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрээр гурав дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд жирэмсний эхэн үедээ байхдаа зураг авалтад оролцжээ. Барби Сюй нь нэг охин, нэг хүүтэй юм. Барби Сюй 2016 онд хоёр дахь хүүхдээ хүндрэлтэй төрүүлж байжээ.
Энэ тухайгаа “Би одоо жирэмсний долоон долоо хоногтой. 2016 онд хүүгээ төрүүлэхдээ хүндрэлтэй төрж байсан, харин энэ удаад хүндрэлгүй эрүүл амаржина гэж найдаж байна” гэж хэлжээ.