“The Voice of Mongolia” шоуны “battle”-ийн сүүлчийн дугаар өчигдөр /2018.04.15/-нд үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч С. Ононбатын хувьд өчигдөр тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм.
Шүүгч С. Ононбатыг хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол Б.Идэржавхлан, Э.Энхсүх нар байлаа. Тэд Айзам хамтлагийн “Хавар ” дууг дуулсан. С.Ононбат шүүгчийн сонголтоор Э.Энхсүх тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болж, Б.Идэржавхлан хасагдсан юм.
Тэгвэл тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон оролцогч Б.Идэржавхлан цахим хуудсаар дамжуулан өөрийг нь дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “The Voice of Mongolia”! Энэ үнэхээр амьдралд минь шинэ өнгө нэмсэн гайхалтай цаг мөч байсан. Багийнхандаа бүгдэд нь хайртай шүү. Ononbat Sed ахдаа бас үнэхээр их баярлаж байна. Таниас их зүйл сурсан. Надад итгэж байсан бүх хүмүүстээ чинь сэтгэлээсээ баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү “хэмээн бичжээ.