

Катягийн дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта

“Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Катя дүрд тоглосон жүжигчин Татьяна Аксюта 1957 оны 3-р сарын 12-нд Москва хотод төржээ.

Катя буюу Татьяна Аксюта “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглохдоо 23 настай нөхөртэй эмэгтэй байв. Тэрбээр Оросын хөгжмийн менежер, телевизийн продюсер Юрий Аксютутай гэрлэсэн юм.

Тэрбээр “Зүүдэнд ч оромгүй явдал”кинонд тоглосны дараа 2002 он хүртэл ОХУ-ын эрдмийн залуучуудын театрт ажиллаж, Москвагийн хүүхдийн ордонд урлагийн багшаар ажилласан байна.
Ромкагийн дүрд тоглосон жүжигчин Никита Михайловский

“Зүүдэнд ч оромгүй явдал”киноны Ромка дүрд тоглосон ЗХУ-ын жүжигчин Никита Михайловский нь 1964 оны 4-р сарын 8 нд төржээ.
Никита Михайловский яг л Ромка шиг тун эрт хайр дурлалтайгаа учирж амьдрал зохиосон боловч салалтаар төгссөн байна. Тэрээр хоёр ч удаа гэрлэж, анхны эхнэрээсээ Софья хэмээх охинтой болсон юм. Никита Михайловский Ромкагийн дүрд тоглохдоо 16-хан настай байжээ.


Ромкагийн дүрээр сая сая үзэгчдийнхээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Никита Михайловский 1991 оны 4-р сарын 24 нд 27 насандаа цусны өвчнөөр таалал төгсжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл