Б.Бат-Эрдэнэ: Бөхийн өргөөнд дайрах асуудал  2002 оноос эхэлж гарсан

Бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Дөрвөн жилд нэг удаа Бөхийн холбооны ээлжит “Их Эе”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар “Их Эе” дүрмийн дагуу явагдлаа. Шинэ дүрмээр тэргүүн, дэд тэргүүн нарыг орон тооны бус болгосон. Бөхийн өргөөнд дайрах асуудал өнөөдөр биш 2002 оноос эхэлж, гарсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар энэ дайралт гарсаар байсан. Мөн 2002 оноос нийт дөрвөн удаа ээлжит бус “Их Эе” хурал болсон юм билээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр болж, тэргүүнээр Л.Чинбатыг томилж, хуурамч тамга, гэрчилгээг гаргуулсан байгаа. Тиймээс энэ хурал Бөхийн холбооны дүрмээ зөрчин байж болсон.

Харин энэ удаагийн наймдугаар “Их Эе”дүрмийн дагуу болсон гэдгийг дахин хэлмээр байна. Энэ удаагийн наймдугаар “Их Эе” хурал дүрмийн дагуу болсон. Хуралд залуучууд маш идэвхтэй оролцсон. Тухайн хурал дээр дархан аваргаас Г.Өсөхбаяр бид хоёр байсан. Залуучууд бидэнтэй сайн ярилцсан. Бид Цэцдийн зөвлөлд маш идэвхтэй оролцъё гэдгээ хэлсэн байгаа. Өөрийн гэсэн тогтсон өргөөтэй, менежменттэй байгаа болохоор ажиллая гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хэлж, хуралд идэвхтэй оролцсон. Бөхийн холбоо гэдэг бол ганцхан бөхчүүдийн асуудал биш шүү дээ.

Холбооны “Их Эе”-ын хуралд 70-80 хувь нь бөхчүүд байдаг. Дээд талын дархан аваргаас эхлээд дөрвөн өндөр цолтой бөхчүүд шууд ордог. 2002 онд Энхтайван найрамдлын ордонд дөрөвдүгээр “Их Эе” хурлыг хийж байсан шиг санагдаж байна. Тухайн үед хурал дөрөв хоног болж дүрмийнхээ хүрээнд явагдсан. Мөн тус хурлаас Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг сонгосон.

Харин Тэргүүнийг сонгох сонгуульд Р.Нямдорж 90, Ж.Сүхбаатар 82 хүний санал авсан. Гэтэл хурлын тооллогын комиссын тогтоолыг батлах ёстой байтал О.Ганболд заан аваад явчихсан юм. Мөн тухайн хурлын бичлэг байдаг. Үүнээс болж маргаан дэгдээд байна. Шүүхээр дөрөвдүгээр “Их Эе” дүрмийн дагуу болсон юм байна. Харин ганцхан тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон нь тогтоогдохгүй байна гэж гарсан. Цэцдийн зөвлөлийг хуралдуулж ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ёстой гэж шүүхээс үзсэн юм билээ. Гэтэл гишүүдийн ирц бүрдэхгүй явсаар 2014 оныг хүрсэн” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …