Г.Сарангэрэл, Г.Батбаяр, Х.Тэмүүжин нарын найруулсан жүжгийн хоёрдугаар үзэгдэл эхэлж байна

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө хэсэг охид өөрийн бэлэг эрхтэндээ хар тамхи нууж улсын хилээр нэвтэрсэн гэх хэргээр хуулийнханд баригдав. Тэдний дунд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл байсан нь олны анхаарлыг татлаа.

Тэгвэл дуулианы эзэн Г.Сарангэрэл бидэнд хэрхэн танигдаж байв. Тэр явдлыг эргэн санавал, 2014 оны гуравдугаар сарын 2-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Миами” зочид буудлын гаднах зогсоолд автомашинд “метафетамин” буюу мөс гэх мансууруулах бодис хэрэглэж байсан дөрвөн охиныг хуулийнхан үйлдэл дээр нь барьж саатуулсан байдаг. Мэдээж тэднийг гэнэт л бариад авчихсан зүйл огт байхгүй. Хар тамхитай холбоотой, худалдан борлуулдаг, тээвэрлэдэг сүлжээг илрүүлэх зорилгоор охидыг урдаас шалгаж байсан хэрэг. Ингээд мансуурсан охидыг шалгах явцад Г.Сарангэрэл өөрийн хоёр утаснаас 9910**** гэх дугаар руу олон удаа залгасан байсныг лавшруулан шалгахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний утас болох нь тогтоогдсон юм.

Гэхдээ цагдаагийн байгууллагаас, эсвэл аль хэн нэгэн албан тушаалтан Х.Тэмүүжин сайдтай холбоотой мэдээлэл хийгээгүй гэдгийг олон нийт мэднэ. Харин Х.Тэмүүжин л өөрөө асууж, өөртөө хариулсаар цагдаагийн байгууллага сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан мэтээр олон нийтэд ойлгуулсан байсныг хэд хэдэн удаагийн мөрдлөг шалгалтаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин сайдын амрагийн явдал ил болмогц сандрахдаа, эсвэл өөрийгөө уснаас хуурай авч гарахын тулд цагдаа нар сайдынхаа эсрэг ажиллагаа зохион байгуулсан гэх жүжгийг эхлүүлж, үүний гол зохицуулагчаар өмгөөлөгч Г.Батбаярыг ажлуулсан юм.

Бүх зүйл ойлгомжтой, бидний нүдэн дээр өрнөсөн. Тийм учраас одоо өмгөөлөгч Г.Батбаяраас асуух зүйл их байна. Тухайлбал, таны өмгөөлж байсан Г.Сарангэрэл хар тамхи биедээ нууж, улсын хилээр оруулж ирлээ. Үүнийг цагдаа нар хэрхэн зохион байгуулсан бэ гэж өмгөөлөгчөөс асуумаар байна. Үндсэндээ цагдаа нар сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгийг нүдэнд харагдтал тайлбарласан хүн бол өмгөөлөгч Г.Батбаяр гэж ойлгоод байна л даа. Тиймээс магадгүй Г.Сарангэрэлийн хар тамхи нууж оруулж ирсэн явдлыг өмгөөлөгч Г.Батбаяр ч бас мэдэж байж магадгүй хэмээн түүнээс асуухыг хүссэн юм.

Тэрээр Х.Тэмүүжингийн эсрэг цагдаагийн албан хаагчид ажиллагаа зохион байгуулж, Г.Сарангэрэлийг хамаатуулах ажлыг дэс дарааллын дагуу зохион байгуулсан гэж мэдэгдэж, олон ч тайлбар хийж байсан юм.Үүнийг нэг болох Г.Сарангэрэлийн ярилцлагаас зарим зүйлийг онцлон хүргэж байна.

Тэрээр ярилцлага даа “Бид машинд сууж байхад гэнэт цагдаа нар гарч ирээд баривчилсан. Тэгээд нэг өрөөнд оруулаад “ингэж хэл, та нар тэгсэн биз дээ” гэж тулгаад бичлэг хийгээд байсан. Дараа нь мөрдөн рүү орж мөн л “ингэж ярь, тэгж ярь. Тэгвэл та нарыг суллана” гэж дарамталсан. Миний утас ломбардад байсан. Мөн утсаар ярих боломжгүй гарт гав зүүсэн байсан. Бидний ТҮЦ-ний гадаа ирээд зогсоход л гэнэт тал талаас гарч ирээд баривчилсан. Юу болоод байгааг нь ойлгохгүй шоконд орсон байсан. Бид нар хар тамхи хэрэглээгүй. Х.Тэмүүжин сайдтай ер нь уулздаг байсан. Ажу гэдэг охин дотно харилцаатай байсан. Тэр намайг Х.Тэмүүжин сайдтай танилцуулсан. Манай өмгөөлөгч Батбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх эрхтэй гэсэн ярилцлага өгсөн байсан. Өмгөөлөгч маань өдөр бүр маш сайн хөөцөлдсөний дүнд би батлан даалтад гарсан…” гэж ярьжээ. / https://www.dorgio.mn/p/15025/

Түүний ярианаас хэд хэдэн зүйл анзаарагдаж байна. Тэр хар тамхи татаагүй. Утсаар ч яриагүй. Гэхдээ Х.Тэмүүжин сайдтай уулздаг. Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийг нь батлан даалтаар гаргасан гэх мэт тайлбарууд байна.

Гэтэл цагдаагийн албан хаагчид түүнийг мөс гэх мансууруулах бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан. Тухайн үед хаанаас, хэнээс энэ мансууруулах бодисыг авсан тухай лавлахад тайлбар өгөөгүй. Тиймээс гар утсыг нь шалгасан бөгөөд энэ үед нэг дугаар руу маш олон удаа залгасан байсан нь жишиг төрүүлж, шалгахад тэр нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан юм.

Г.Сарангэрэл Х.Тэмүүжинтэй харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний найз Ажу гэх охин ч дотно харилцдаг байсан гэдгийг өөрөө хэлчихлээ. Хэд хэдэн удаагийн ярилцлага дээрээ Х.Тэмүүжинтэй дотно харилцдаг байснаа нуугаагүй. Эндээс Монгол Улсын хууль зүйн сайд насанд хүрээгүй охидтой эр эмийн харилцаанд ордог байсан маш ноцтой асуудал урган гарч ирж байгаа биз. Гэвч энэ ёс зүйгүй асуудлыг цагдаагийн байгууллагын ажилчид зохион байгуулсан мэтээр олон нийтэд ойлгуулах, улс төрийн агуулгатай болгох ажлыг өмгөөлөгч Г.Батбаяр гүйцэтгэсэн гэж харагдаад байгаа юм.

Одоо эргээд харья. Г.Сарангэрэл хар тамхины хэргээр нэг жил гаруй хугацаанд цагдан хоригдоод гарч ирсэн. Уг нь өөрөө бол хар тамхи татаагүй гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ л хар тамхитай холбоотой асуудлаар цагдан хоригдсон. Харин “сайн ах” энэ хэргээс мултарч, “сайн өмгөөлөгч” нь түүнийг цагдан хориулав.

Г.Сарангэрэл хүмүүжээд гараад ирсэн гэх ч үнэндээ хүмүүжсэнгүй бүр хар тамхи тээвэрлэгч нэгэн болчихсон байна. Одоо сайн өмгөөлөгч ямар тайлбар хийх вэ. Цагдаагийн байгууллага Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй янаг амрагийн холбоотой байлгахын тулд насанд хүрээгүй охидыг хар тамхичин болгосон гэх. Тэгвэл тээвэрлэгч Г.Сарангэрэлийн холбогдсон хэрэг хэний эсрэг зохион байгуулж байгаа ажил вэ?

Энд нэг л гаргалгаа байгаа юм л даа. Цагдаагийн байгууллага хар тамхины хэрэгт холбогдсон охидыг л шалгаж байсан. Энэ үндэслэлээр ч Г.Сарангэрэлийг ялласан биз. Харин Г.Сарангэрэлийн утаснаас ирсэн олон удаагийн дуудлага Х.Тэмүүжин сайдыг сандарахад хүргэж, улмаар “Сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэх айхтар зохиолтой жүжгийг найруулсан гэдэг нь одоо ил болоод байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр тухай үед хэвлэлд өгч байсан нэг ярилцлагадаа “Г.Сарангэрэлийн хэргийг зохиомол байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн. Хар тамхи хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байна… Х.Гэрэл /Г.Сарангэрэлтэй хамт баривчлагдсан охин/ “Би чамайг анхнаасаа зохиомол хэрэгт унагасан. Намайг уучлаарай. Хоёулаа эргээд найзууд больё” гэх утга бүхий захидал илгээсэн… Би Х.Гэрэлийн мэдүүлэгтэй танилцаагүй… Би Х.Гэрэлтэй уулзаагүй… Х.Гэрэл хэлсэн мэдүүлгээсээ буцдаг, хүнийг гэмт хэрэгт гүтгэх араншин давамгайлсан байх магадлалтай… Х.Гэрэлийн эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай дотно харьцаатай байсан. Зохион байгуулалттай гэмт хэрэгт Г.Сарангэрэлийн татан оролцуулсан тухай хорих ангид өөрийнх нь Сарангэрэлд бичсэн захиа байна” гэж ярьжээ.

Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт татан оруулсан гэж өмгөөлөгч Г.Батбаярын тайлбарлаад байгаа гол шалтгаан Х.Гэрэл гэх охины захидал. Гэвч энэ захидлыг Х.Гэрэл яг өөрөө бичсэн үү, бичсэн байлаа ч түүнд ямар нэгэн дарамт шахалт байсан уу гэдгийг тогтоочихсон зүйл алга. Ингээд л сайдын амраг зохиомол хэргийн золиос болж, сайн ахыгаа ч бас уруу татчихсан болж таарав. Үүнийг нь харин цагдаа нар зохион байгуулсан гэж олон нийтэд итгүүлэх ажлыг өмгөөлөгч Г.Батбаяр тун чадмаг, өрнөлтэйгээр зохион байгуулсан байгаа юм.

Гэвч түүний өмгөөлсөн Г.Сарангэрэл дахиад л хар тамхины хэрэгт холбогдчихлоо. Ингэхдээ бүр өөрийн бэлэг эрхтэндээ хар тамхи нууж, улсын хилээр нэвтрүүлж байгаад баригдлаа шүү дээ. Үүнийг тэгээд цагдаа нар зохион байгуулаад байна уу, өмгөөлөгч өө?

За тэгээд үйлчлүүлэгчээ телевизэд аваачиж ярилцлагад оруулчихаад, дараа нь тийм зүйл болоогүй, би мэдээгүй гэж мэлздэг өмгөөлөгч энэ тохиолдолд юу гэж мэлзэхийг таахад бэрх л юм.


Ямартай ч Монголын хууль хүчнийхэн ажиллаж байна. Тэд хилээр орж ирж буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж, зарим тохиолдолд гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж байгаа. Гэвч тэдний үйл ажиллагааг улс төржүүлэх, өөрсдийн нэр хүндийг өсгөх, эсвэл зарим холбогдсон хэрэг явдлаас мултрах гэхдээ цагдаагийн байгууллагын нэр хүндийг харлуулах, энэ ажилд өмгөөлөгч нэртэй зарим хүмүүсийг ашиглах явдал гарсаар байна. Үүний тод жишээ нь Г.Сарангэрэл, сайд асан Х.Тэмүүжин, өмгөөлөгч Г.Батбаяр нарын найруулсан дээрх жүжгээс харагдаж байна.

Амар

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …