БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Буриадын соёлын сайдыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өчигдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буряд улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд, дэд сайд Г.Ганбаяр хоёр талын уламжлалт нягт харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглээд, хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхисанаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хоёр тал соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид харилцан солилцох, соёлын өвийг хамгаалах, хадгалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд  хамтран ажиллах, хил орчмын соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …