Бусдын даалгавраар амьдрахаа больё!

Мундаг чадвартай, уран гартай мужааны нас нь нилээд явжээ. Үйлдвэрийн дарга буюу компанийн эзэн нь хэдэн сарын дараа тэтгэвэрт нь суулгах болсныг нь ч дуулгав. Эзэн нь нэг чадварлаг ажилтнаа компаниасаа явуулж буйд дотроо их харамсаж байсан ч тэтгэвэртээ гарахаасаа өмнө нэг байшин барьж өгөхийг хувиасаа уг мужаанаас хичээгүйлэн хүсчээ. Мужаан эзнийхээ хүсэлтийг зөвшөөрсөн хэдий ч барилгын явцыг нь харахад илт сэтгэл гаргаж ажиллахгүй буй нь мэдэгдэж байв.

Хамгийн хямд материал ашиглан, харваас ажлаа халтуурдаж хийж байсан ч эзэн юу ч хэлсэнгүй. Маш харамсалтай байлаа. Байшин баригдаж дууссаны дараа эзэн нь ирж үзээд түлхүүрийг нь мужаандаа гардуулангаа “Энэ бол таны байшин. Олон жил манай компанид үнэ цэнэтэй ажиллаж байсны тань төлөө өгч буй миний бэлэг юм” гээд пал хийтэл хэлжээ. Мужаан ч тэр дороо шоконд орж өөрөөсөө асар их ичсэн гэдэг. Анхнаасаа үүнийг мэдсэн бол мужаан хамгийн сайн материалаар сэтгэл, авъяас юугаан дээд зэргээр шавхан байшингаа барих байсан нь мэдээж. Харамсалтай нь одоо чанаргүй байшиндаа амьдрах хувьтай болж буй нь энэ бөлгөө.

Энэ бол яг л манай нийгэм. БИД өөрсдөө ба бидний дотоод толины тусгал. Бид ингэж л хүний төлөө амьдарч буй мэт өөрөө өөрсдийнхөө амьдрах байшинг барьж байна! Ямар ч ажилд сэтгэл гаргаж ажиллахгүй бол бид хэзээ ч хөгжихгүйгээр барам өөрсдийгөө хэзээ ч нээж, мэдэж, ойлгож чадахгүй. Хамгийн гунигтай нь амьдралын үнэ цэнийг хэзээ ч утгаар нь ойлгож мэдэрч чадахгүй. Өөрийн хүсэл, зорилго бус бусдын хүчээр, даалгавраар ажиллаж амьдарч буй мэт аяглаж тэр хирээр хүрээлэн буй орчин, нийгмээ бид хэдий хүртэл эвдэлж сүйтгэх юм бол?

Бид өөрсдийгээ дээрх мужаан өвөөтэй зүйрлэж үзье ээ!

Бид өөрсдийн амьдарч буй байшин буюу нийгмээ анзаарч нэг харъя аа!

Нийгмийнхээ хэсэг деталь бүрийг, тоосго болгоныг төлөвлөж, сэтгэл гаргаж өрөх цаг нь болжээ!

Хэдий танд нэг хоногийн амьдрал үлдсэн ч энэхүү богино цаг хугацааг нэр төртэй, үнэ цэнэтэй, харамсах, ичих, айх зүйлгүй, бардам үдвэл бахархалтай сайхан бус уу? Миний, таны, бидний өнөөдрийн амьдрал, манай нийгмийн одоо байгаа байдал бол ердөө л бидний хандлага, өнгөрсөн хугацаанд хийсэн сонголтын л үр дүн, үр жимс нь билээ.

Таны ирээдүй, миний маргаашийн амьдрал, манай нийгэм БИД-ний өнөөдөр гаргаж буй шийдвэр, сонголт, тэр дундаа бие биедээ хандаж буй хандлагаас шууд хамаарах билээ.

Үнэ цэнэтэй бас нэр төртэй амьдарцгаая!

https://www.facebook.com/ganzorig.vanchig

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …