“Ахлах тогоочийн заавраар” шоунд топ модель Д.Пүрэвсүрэн ялалт байгуулав /видео/

NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын хоёр дахь дугаарт Топ модель Д.Пүрэвсүрэн, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар оролцлоо.

Хөх, улаан багийн оролцогч нар “Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл” хийж өрсөлдөж,  хөх багын оролцогч Топ модель Д.Пүрэвсүрэнгийн  баг  ялагчаар тодорсон юм.

“Хоолны жор: Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл”


Орц:

Д/Д Түүхий эдийн нэрс Хэмжих нэгж Нэгжийн орц
1 Туулайн мах ш 1
2 Цагаан пвор гр 2
3 Өндөг ш 3
4 Өтгөрүүлсэн сүү мл 150
5 Давс гр 1
6 Бууцай гр 100
7 Горгонзоло бяслаг гр 50
8 Пармизан бяслаг гр 50
9 Хүрэн манжин ш 2
10 Жижиг лууван ш 6
11 Хэрээн нүд ш 8
12 Жүрж ш 4
13 Цагаан дарс мл 150
14 Шинэ ганга гр 3
15 Сонгино гр 3
16 Сармис гр 1
17 Цөцгийн тос гр 150
18 Хадаасан цэцэг гр 1
19 Чидун жимсний тос мл 120
20 Гүнжидийн тос мл 40
21 Коньяк мл 120
22 Лууван \ш 2
23 Шанцай гр 300
Хийх технологи ажиллагаа:

1. Туулайн маханд анхны боловсруулалт хийнэ.
2. Сээр, нурууны хэсэгийн махыг 5мм зузаантай болтол нимгэлж зүсээд, хавтгай хэлбэртэй болгон амтална. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана.
3. Гуя, хааны хэсгийг том хэсгээр нь амталж хөргүүрт 5-10 хором амраана. Амтлахдаа давс, цагаан пвор, хар пвор, ганга, коньяк
4. Хүрэн манжинг сайтар угаагаад буцалж байгаа усанд хийж чанана.
5. Бэлэн болсон хүрэн манжинг хальснаас нь салгаж жижиглээд блендэрт хийж нухаш хийнэ
6. Лууванг угааж цэвэрлээд, тусгайлан амтласан усанд жигнэж болгоно. Блендэрт хийж жүржийн шүүс нэмж сүмс бэлтгэнэ.
7. Хэрээн нүдийг угаагаад 10-15 см урттай зүсээд сүүл хэсгийг хальслаад, буцламгай усанд шалзална. Дараа нь мөстэй усанд хийнэ.
8. Дөрвөлжин эсвэл дугуй хэвийг тослоод, амталсан сээр, нурууны махыг, бууцай, бяслагны хамт үелүүлэн тавиад сүмс нэмж 20-30 хором битүү жигнэнэ.
9. Жижиг лууванг угааж цэварлээд, халуун усанд хийж, зөгийн балаар амтлаад бага шингэнд болгоно.
10. Халаасан тостой хайруулын тавганд амталж бэлтгэсэн туулайн махаа хоёр талаас нь хайрс тогттол шараад, тэвшин дээр сонгино, сармис, шанцай, цөцгийн тосон дээр шарсан махаа тавьж тугалган цаасаар таглаад зөөлөртөл 15-25 хором жигнэнэ.
11. Шарах үед коньяк нэмж гүйцээн болно.
12. Бэлэн болсон зуушийг гаргаж 3 хором хөргөөд зүсэж таваглана.
13. Шарж болгосон махыг хачирын хамт таваглана.
14. Шинэхэн жимсээр холимог хийж чихрийн уусмалаар амталж таваглана.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …