Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар  “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …