Яруу найраг: Нутгаа санаад…

18

Борхон зүрх минь хааяа хааяахан

Бодлын хээтэй нутгийнхаа зүгт

Булиглан догдлон яараад л байх чинь ээ

Буурал бууралхан хэдэн толгод минь

Бойтгон хонхтой муу хүүгээ дуудаа юм байлгүй дээ

Аргагүй дээ би тэднийхээ

Ар өврийнх нь шороог мөлхөн, хөлхөж

Амталж өссөн болохоороо

Хүй дарсан хэдэн чулуугаа

Хормой бэлээр нь өрж өссөн болохоороо

Төөрөг тавилангийн эрхээр

Хүмүүн заяаг эцэслэхийн цагт

Таныхаа нөмөрт нойрсох болохоороо

Буурал нутгийнхаа

Бурхан суудалтай уулсыг

Саналгүй л яахав дээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Номын тэмдэглэл:Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх”

“Хүний хамрын нүх хувьслын явцад доошоо харан хөгжсөн нь сансраас унаж байгаа өвчний эх үүсвэрүүдээс …