Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлаар хэн хэн юу хэлэв

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их хурлын зарим гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчхаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ.Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхдэдээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн байр суурийг би баримталж байгаа. 2016 оны сонгуульд МАН мөрийн хөтөлбөртөө таны хүүхдийг ялгаварлахгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгө олгоно гэж амласан. 2016 онд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэдэг шийдвэрийг гаргаж байсан. 2017 оны долдугаар сарын 4-нд хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж Засгийн газар шийдвэрлэсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцорсон гурван шалтгааны нэг хүүхдийн мөнгөтэй холбоотой байсан. Улс төржүүлэлгүй ажлын хэсэг дээр яримаар байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох ёстой.

УИХ-ын гишүүн О.Батнасан:Хүүхдийн мөнгийг сонголттой олгоё . Хүүхдийн мөнгийг авахгүй гэсэн эцэг эхчүүдийн саналыг авмаар байна. Эх орноо бодсон хүмүүс хүүхдийн мөнгөнөөс татгалзах байх.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …