Пүрэв гаригийн видео мэдээ булангаараа МУГЖ дуучин Т. Ариунаагийн “Космик” дууны клипийг хүргэж байна. Түүний “Космик” дууны клипэнд бага хүү Б.Өнөболд нь тоглосон юм .
“Космик” дууны аялгууг дуучин, хөгжмийн зохиолч Б. Нацагдорж буюу Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. “Хаган фильмс”-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтээсэн энэхүү клип нь түүний “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл ажээ.
КОСМИК /дууны үг/
Бүгд чиний эсрэг мэт – бүүдгэрхэн өдрүүдээр
Үргэлжлэх тэр цагт ч бүү бөхөөрэй
Хүрч чадах оргил дээр – хүсэл мөрөөдөл чинь
Хүлээнэ чамайг тэнд заавал хүрээрэй
Ундарч яваарай, халтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ
Бүгд чамайг тойрох мэт – амжилттай цаг мөчүүдээ
Үүрд юм шиг санаж битгий өнгөрснөө мартаарай
Хэн нь хэн бэ гэдгийг – эндүүрч битгий гомдоогоорой
Эхлэх цэгт чинь тусалсан хүн байдгийг санаарай
Ундарч яваарай, халтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ