Ж.Ариунжаргал: Надад маш их хариуцлага үлдсэн

“The Voice of Mongolia” шоуны шилдэг найман оролцогчийн үзүүлбэр өчигдөр /2018.05.20 /үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх зөвхөн дөрвөн оролцогч тодорсон. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар финалын шатанд шалгарч үлдсэн юм. Финалын шатанд шалгарч үлдсэн дөрвөн оролцогчийн нэг бол Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал юм. Тэрээр дахин үзэгчдээс хамгийн өндөр саналыг авч финалын шатанд өрсөлдөх эрхтэй болсон.


Ж.Ариунжаргал өөрийг нь сонгож саналаа өгсөн үзэгчдэдээ хандаж цахим хуудаснаа”Багийнхандаа бүгдэд нь хайртай. Д.Болд дасгалжуулагчдаа баярлалаа. Өнөөдрийн бүх оролцогчид бүгд шилдэг нь. Надад энэ их итгэлийг дахин өгч дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Одоо надад маш их хариуцлага үлдсэн. Хамгийн хамгийн гэсэн бүх зүйлсээ шавхах болно. Мөн The Voice of Mongolia Mongol TV үнэхээр чадварлаг, өдөр шөнөгүй бидний төлөө хоол нойргүй зүтгэдэг маш их бахархмаар хамт олон шүү” хэмээн бичжээ.

Ялагч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулна. Шоуны финалын шалгаруулалт ирэх ням гаригт болж ялагчаа тодруулна.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …