Хуурамч шатахуун байгаа эсэхийг нэн яаралтай шалгаж, тогтоомоор байна

Шатахуун хэрэглэгчдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр “Монгол Улсын хэмжээн 400-500 шатахуун түгээх станц хуурамч шатахуун зардаг” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Хуурамч шатахуун гэдгийг эрдэмтэд,  лабораторийн шинжилгээгээр тогтоосон гэжээ.

Үнэхээр хуурамч шатахуун зарж байгаа бол манай хяналтын байгууллагынхан ажлаа хийхгүй байна гэсэн үг үү. Ямар ч байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ асуудалтай холбоотой хяналт шалгалт хийхээр болсон тухайгаа мэдээллээ. Гааль, мэргэжлийн хяналт, Газрын тосны газар зэрэг байгууллагууд энэ шалгалтыг хамтран хийх юм байна.

Гэвч хэрвээ шатахуун хуурамч байвал яах вэ. О.Бямбадэлгэрийн хэлж байгаагаар хуурамч гэдгийг нь тогтоосон гэж байгаа. Гэтэл манай хяналтынхан одоо л ажилдаа гарч байна. Харин өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэн хуурамч шатахуун авч, хохирсон бол гэдэг асуудал босч мэдэхээр л байна. Нөгөө талаас хуурамч шатахуун байхгүй бол олон нийтийг төөрөгдүүлсэн О.Бямбадэлгэр гэгчид хариуцлага тооцох хэрэгтэй биз.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …