“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит арван гурав дахь дугаар /2018. 05.25/ өнөөдөр цацагдаж эхэллээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Амьдралын их урсгал дунд ээжүүд эмэгтэйчүүд бид амрах завгүй, ачаагаа хөнгөвчлөх цаггүй зүтгэсээр нэг л мэдэхэд стрессд өртсөн байдаг. Миний хувьд энэ удаагийн дугаартаа төрөөд удаагүй, ачаалал ихтэй ер нь бүх л насны ээжүүдэд тохиолддог стресс мөн төрсний дараах сэтгэл гутралд хэрхэн бага өртөж, яг энэ цаг үед өөрийн биеэр яаж тэр зүйлтэй нүүр тулгарч байгаагаа та нартайгаа нууцгүй хуваалцахыг зорилоо. Долоо хоногийн хийсэн бүх зүйлээ влогтоо оруулна гэвэл 3-4 цагийн кино болж мэдэхээр байдаг ч аль болохоор та нарт маань хэрэгтэй үзүүштэй хөгжилтэйг нь сонгон авч тухайн долоо хоногийнхоо дугаар болгодог шүү. Уйдаахгүй гэж найдаж байна.”хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …