Хоёр долоо хоногийн өмнө Горно-Алтайн улсын их сургуулийн багш, оюутнууд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын сургуулийн сурагчдад орос хэлний хичээл зааж, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажилласан. Энэхүү үйл ажиллагаа нь “Оросын Ертөнц” сангийн санхүүгийн дэмжлэгээр Горний Алтайн улсын их сургуулиас хэрэгжүүлж буй “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн” төслийн хүрээнд явагдаж байгаа юм. Төслийн эхний шатанд өнгөрсөн 4 дүгээр сарын хоёр дахь хагаст Баян-Өлгий аймгийн Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Мир друзей” төв дээр багш, сурагчдын уулзалт зохион байгуулсан ба энэ үеэр сурагчдын улирлын амралт таарсан байсан ч тус төвийн суралцагсад Оросоос ирсэн багш нартай уулзахын тулд төвөггүй цугларцгаасан. Үүний дараа Өлгий хотын төв дэх нэг, дөрөв, тавдугаар дунд сургуулийн орос хэлийг сонгон суралцаж буй сурагчидтай ГАУИС-ийн Орос багш нар танилцаж, сургалтын байдлыг ажиглав. Харилцан яриа болон тоглоом тоглох хэлбэрээр явагдсан энэ сорилтын үеэр сурагчид орос хэлийг харьцангуй сайн түвшинд суралцаж байгаа гэдгээ харуулж чадлаа..
Тухайн өдрүүдэд “Горний Алтайн их сургуулийн багш нар Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауретай уулзсан бөгөөд Зауре дарга “хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаа явдалд Манай Баян-Өлгий аймгийн багш нар сэтгэл өндөр байгаа” гээд. БСГУГ-ын зүгээс уг төсөлд бүхий л бололцоогоороо хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Орос хэлний багш нарын дунд явагдсан арга зүйн семинар дээр багш нар өөрсдийн ажилд тулгарч буй зарим зөрчил, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон. Юуны өмнө орос хэлний хичээлийн сурах бичгийн тухайд асуудал хөндөгдөв. Багш нарын ярьснаар бол сурах бичиг дээр долоо дугаар ангид үзэх сэдвүүдийн зохицол, боловсруулалт тун тааруухан гэнэ. Цаашилбал найм, ёсдүгээр ангид ч адил. Дунд сургуульд ердөө 7-9 дүгээр ангид орос хэл үздэг бөгөөд долоо хоногт хоёрхон цагийн хөтөлбөртэй тул багш нар өөрсдийн боловсруулсан конспект, материалын агуулгыг тухайн цагт багтаан заах боломж бараг үгүй ажээ.
Мир друзей төвд болсон уулзалтын үеэр уг төвөөс явуулах үйл ажиллагааны цаашдын төлөвтэй холбоотой томоохон маргаан өрнөсөн ба энд хүүхдүүд Оросын их дээд сургуульд элсэн суралцахад нэгдүгээрт орос хэлний мэдлэгийн түвшинг чухалчилдаг. хоёрт Монгол дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн шалгалтанд тэнцэж байж, үнэ төлбөргүйгээр суралцах хяналтын тоонд багтах эрхтэй болдог байна.
Баян-Өлгий аймгийн хувьд сүүлийн гурваас дөрвөн жилийн туршид Орос хэлний боловсролд анхаарах нь нэмэгдэж буй. Монголын хил орчмын аймгуудад ахмад болон дунд үеийнхэн Оросын соёл зан заншлыг багагүй сонирхдог, уламжлалт холбоо харилцаа сайтай, залуу үеийнхэний хувьд Орос хэлний практик мэдлэгээ сайжруулах, Орос руу чиглэгдсэн бизнес үйл ажиллагааг хөгжүүлэх, холбоо харилцаа тогтоох, Оросын их дээд сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмших сонирхол өндөртэй ажээ.
Залуу багш Айжанар Өлгий хотын “Дарын” хэмээх хувийн цогцолбор дунд сургуулийн орос хэлний багшаар ажилладаг. Тэр 2007 онд Иркутксийн улсын их сургуулийг төгсөж, өдгөө ёс дэх жилдээ багшилж байгаа аж. Айжанар ярихдаа “манай сургууль 2005 онд байгуулагдсан Орос хэлний гүнзгийрүлсэн сургалттай сургууль. Сургуулийн төгсөгчид маань өнөөдөр Оросын 14 хотод 35 мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж байна. Ихэнх нь Санкт-Петербург ба Москвад, гол төлөв инженер технологи, анагаах ухаан, хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх мэргэжлээр суралцдаг” гэсэн.
Саяхан 2017 оны 9 сараас Баян-Өлгий аймгийн төвд Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын “Мир друзей” төв ажиллаж эхэлсэн. Уг төвийн эрхлэгч Жулдыз Хавдалмуратын үгүүлснээр тэдний сурагчид одоо орос хэлний анхны мэдэгдэхүүнийг бүгд эзэмшицгээсэн. “Ер нь бол ямар ч байсан суурь түвшиний мэдлэгтэй” болцгоосон. Бүс болон аймгийн түвшин дэх олимпиад, уралдаанд оролцож амжилттай дүн үзүүлэх болсон. Тухайлбал Увс аймагт болсон Орос, Монголын найрамдлын ажлын хүрээн дэх Орос хэлний олимпиадад тус төвийн сурагчид багаараа тэргүүн болон гутгаар байрыг эзэлжээн. Гол зорилго нь ОХУ-ын их дээд сургууиудад үнэ төлбөргүй суралцах эрх олж авах явдал бөгөөд саяхан тэдний дунд явуулсан сорил асуулгаар 22 оролцогчийн 18 нь ийм чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин гагцхүү “Мир друзей” төв маань одоогийн нөхцөлд материаллаг баазын хувьд бэхжээгүй, багшлах боловсон хүчин дутагдалтай зэрэг асуудлууд бий.
Горно-Алтайн их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн доцент, арга зүйч багш Иван Кольцов бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд – “Энэ төвийн сурагчидттай ажиллахад их тааламжтай байна. Хүүхдүүд орос хэлийг үнэнхээсээ сонирхон суралцаж байгаа нь тодорхой мэдэгдэж байна. Тиймээс тэдэнтэй ажиллахад их хялбар байлаа. Хүүхдүүдийн зарим нь сургуулиа төгсөөд, гадаадын их дээд сургуульд суралцах, өөр гадаад оронтой танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлцгээж байсан. Дунд сургуулиа төгсөөд ийм боломж олдохгүй тохиолдолд Монголдоо их дээд сургуульд орж суралцсаны дараа боломж нь бас нээлттэй, тэр тусмаа ОХУ-ын хил орчимд байх Монголын баруун бүсийн аймгуудын хувьд хил залгаа орны их дээд сургуульд элсэх хамгийн дөт боломж бий. Бидний хувьд төслийн хүрээнд энэ удаад нийтдээ 10 оюутанд энэ чиглэлээр дэмжиж туслах боломжтой, цаашдаа төсөл дуустал мянган оюутанд боломж олгох төлөвлөгөөтэй юм” хэмээсэн.
Тэтгэлэгтэйгээр суралцах боломж хязгаартай гэдэг нь мэдээж л дээ. Тэрбээр Иван Кольцов цааш хэлэхдээ “бидний төсөл дууссаны дараа Монголын хамтран ажиллагсад маань энэ ажлаа өөрсдийн санаачлага, бололцоогоор үргэлжлүүлэн ажиллана гэдэгт их найдаж байна. Оросын хилээс 100 гаруйхан киломерт оршдог энэ аймагт ийм боломж байгаа гэж бодно. Өнөөдөр гэхэд эндхийн сургуулиудад англи хэлний тэр ч байтугай немц хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрт орос хэлээс илүү давуу байдалтайгаар тусгаж оруулсан байна. Гэтэл логик утгаар авч үзэх юм бол орос хэлийг сурагчдад мөн ийм түвшинд судлуулах аваас илүү ирээдүйтэй, өргөн боломжтой шүү дээ. Тиймээс бид орхигдож байгаа энэ орон зайг нөхөхийг хүсэж байна. Тухайлахад манай их сургууль гэхэд сурагчдад зөвхөн Орос хэлний түвшинг сайжруулахаад туслаад зогсохгүй, бусад төрлийн хичээлийн чанарыг сайжруулахад хамтран ажиллах боломжтой.
Мөн Горний Алтайн улсын их сургуулийн гадаад харилцаа эрхлэсэн дэд захирлын туслах, гадаад хэлний тэнхимын доцент, арга зүйч багш Наталья Юркова хэлэхдээ – бидний зорилго зөвхөн Орос хэлний сургалтаар хязгаарлагдахгүй, бүс нутаг хоорондын сайн хөршийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд хүний хүний хүчин зүйлийг чухалчилан авч үзэх ёстой. Хоёр улсын тухайн бүс, орон нутагт ажиллаж, амьдарч буй багш нар болоод сургуулийн удирдлага, боловсролын байгууллагын удирдлага, ажилтнуудаар зогсохгүй сурагчидын хоорондын харилцаа холбоо их чухал. Тухайлахад бид хүүхдүүдтэй танилцаж, тэд Оросын их дээд сургуульд олноор суралцах болвол бүс нутгийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны ирээдүйд шинэ алхам бий болно гэсэн үг. Энд хүүхдүүдэд Горний Алтайн болон Сибирийн бүсийн их сургуулиудын тухай мэдээлэл тун бага, харин нийслэлийн (Москва, Санктпетербург) их дээд сургуулиудын тухай сайн мэддэг юм байна. Тиймээс дараа жил хүүхдүүдийг Горний Алтайд аялуулж, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах талаар бид ярилцах боломжтой. Энэ бол маш чухал ажил.
Баян –Өлгий аймгийн сургуулиуд дээр жишиг болгон, Орос хэлний хичээлийн арга зүйн цогц зөвлөмж боловсруулах ажилд Монголын хамтран ажиллагсад маань идэвхтэй оролцоно гэдэгт Оросын багш нар найдаж байна. Үүнд хоёр талын сургуулиудын гадаад хэлний тэнхим, арга зүйчид, түүнчлэн хувь гадаад хэлний багш нарын оролцоо, хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгаа. Төслийн хүрээнд цаашид “Мир друзей” орос хэлний төвийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, улмаар бүх Орос багш нартай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн онлайн хичээл, ведио хурал, хэлэлцүүлгүүдийг (ведиоконференц) зохион байгуулж, үүнд Оросын дунд сургуулиудыг өргөнөөр оролцуулах боломжтой. Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн үгүүлсэн юм.
Сэтгүүлч Любовь Ивашкина
Орчуулсан Г.Төрмөнх