Ногоон Палестины газар нутаг, цагаан Израйлын газар нутаг
Израйльчууд анх Палестинчуудаас хашааны газар л худалдаж авдаг байсан. Улмаар бүх газрыг нь худалдаж авсны дараа Израйль гэж улсаа байгуулаад худалдаж авсан бүх газраа улсдаа өгчихсөн. Одоо Израйльд газар худалдах, хэн нэгэнд шилжүүлэх хориотой. Нэг талд газраа зарж идэж байгаа хүн байхад нөгөө талд нь газрыг нь худалдаж аваад улсдаа өгөх хүн байдгийн тод бодит жишээ энэ.
Тэгвэл Монголд юу болоод байна вэ? Гадны иргэнд, түүний гэр бүлийн хүнд газраа худалдах тухай хуулийн төсөл санаачлаад явж байна. Одоохондоо зарсан газрыг тухайн хүнд өмчлүүлэхгүй. Тэр хүн нь ч худалдан борлуулж, ашиг олж болохгүй гэх мэтийн хориг саадуудын тухай ярьж, тайлбарлаж л байна. Гэвч худалдаад авчихсан газар, үйл ажиллагаагаа явуулж байгаа л бол тухайн хүн эзэмшил, өмчлөл болох нь ойлгомжтой. Энэ нь тодорхой хугацаа өнгөрөх бүр улам л баталгаажиж, хууль санаачилж байсан хүмүүс өмнөх шигээ тайлбар хийж чадахгүй зугтах асуудал үүсэх вий дээ. Энэ бүгдийн дараа Палестиначууд шиг өөрийн газар нутгаа алдаж, аргаа барахдаа чулуу шидэж эсэргүүцэл илэрхийлээд ч амжихгүй болчихсон байх вий гэсэн айдас байна. Манай түшээд үүнийг мэдэж байгаа болов уу. Эсвэл зүгээр л өөрийн эрх ашгаа өнөөдрийг ходоодоо л харж ийм хуулийн төсөл санаачилсан уу?