Дуучин Ш.Хүрэлбаатар /ХҮРЛЭЭ/ анх МУСГЗ хөгжмийн зохиолч ”Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” “NEW STARS” Улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарч СУИС-д шалгалтгүй орох урилгаар шагнуулан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.
Түүнээс хойш сурахын хажуугаар уран бүтээлчидтэй хамтран ажиллах студи продакшинд менежер хийх зэрэг урлагтай холбоотой үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд саяхнаас өөрийн уран бүтээлээ туурвихаар шамдан оржээ.
Дөнгөж саяхан УГЗ кино найруулагч Жигжэдсүрэнгийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан Г.Жигжэдсүрэнгийн үг,З.Хангалын ая “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүндээ ведио клип хийлгэсэн байна. Дараагын уран бүтээл өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн цоо шинэ дуунууд дээр ажиллаж байгаа ба өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Одоо удирдлагын академд маркетингийн менежерээр сурч байгаа бөгөөд “Ирээдүйд мундаг менежер,урлагийн хүн болохыг мөрөөдөж зорилгоо болгон тэмүүлж байна даа” хэмээн ярих залуу уран бүээлчдээ уран бүтээлийн өндөр амжилтийг хүсэн ерөөе.
Дуучин Ш.Хүрэлбаатарын шинэ уран бүтээл “Нарны унага” киноны дууны шинэчилсэн бүтээл