Өнөөдрийн өрнийн зурхай


ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдрийн зорилгод хүрэх түлхүүр үгс бол тэсвэр тэвчээр шаргуу зан. Урсгалыг дагасан хэвээр бай. Энэ таатай цаг үеэс өмнө ихэнх боломж бололцоог гаргаж ир. Ажил төрөл өдөр тутмын ажил хэрэгт тань тулгарах зүйлсээс зайлсхийх хэрэггүй. Оронд нь замд тань ямар ч шалгалт бэрхшээл гарч ирсэн хүлээж ав. Сэтгэл нь ханадаггүй, аливааг нэвт шувт мэдэж зохион байгуулдаг хүмүүс хамтарч ажиллах, зөвлөлд тайлан тавих зэрэг үйлдэлд сайн байна. Удирдах албан тушаалд байгаа хүмүүс од мэт гялалзах болно гэдгийг гариг эрхэс амлаж байна.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх таагүй нөлөөнөөс болж нэлээд түгшүүртэй болох бололтой. Хайр дурлал, мөнгө санхүүтэй асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотны хүмүүстэйгээ харьцахад нэлээд хүнд байх бололтой. Асуудалд аль болох бодитой хандахыг хичээ. Хайртай хүн, үр хүүхэд ойр дотны хүмүүсээсээ бүх үнэнийг сонсоно гэж найдах хэрэггүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагаа сайн байж, хайртай хүнийхээ дэмжлэгийг авах хэдий ч та илүү шинэлэг харилцааг эрхэмлэх бололтой. Эхэндээ энэхүү өөрчлөлт таныг нэлээд айлгах хэдий ч энэ бүхэнд дасан зохицох цаг гаргаснаар үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Зарим нэг нь бясалгалын багш нарын аз жаргалын тухай цуврал лекц сонсох бөгөөд өөрийн амар амгаланг олж авахад хэрэгтэй мэдээлэл сонсоно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ маш хүчтэй татагдах болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл ч байж болох юм. Олон хүнд хаашаа явж амрах вэ гэсэн асуулт тулгарна. Олны нүдэнд ил байхаас зайлсхий. Учир нь эрс шийдэмгий хөдлөхөд бэлэн байгаа далд дайснууд муу санаатнуудынхаа бай хялбархан болж болзошгүй байна гэдгийг од эрхэс зөвлөж байна.

АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэс өнөөдөр танд гайхалтай бүтээлч санааг өгөхөөр нэгдсэн байна. Та дүрэлзсэн эрч хүчтэй байлаа ч хормын дотор нуран унахад бас амархан байх болно. Алс хол байгаа хамаатан садан болон найз нөхөдтэйгөө холбоо тогтоох нь тааламжтай байх болно. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа жагсаалтыг гарган одооноос хийж эхэл. Ажлын газрын уулзалт нь дэвших шинэ боломжуудын нээж өгнө. Танд санал тавьсан хүмүүст өөрийгөө танилцуул. Хайртай учрах боломж маш ойрхон байгаа тул бусадтай нийтэч бай.

ОХИН (8/23-9/22)
Хэд хэдэн сайхан мэдээ агуулсан завгүй өдөр гэхэд болно. Хэдийгээр таны завгүй байдал гэр бүл хэвийн байдлыг тань бусниулах ч та сэтгэлийн баяр хөөр дулааныг хүлээн авахад бэлэн байна. Олон нийтийн харилцаа нь танд үр дүнтэй ирээдүйн төлөвлөгөөнүүдийг авчрахад туслах болно. Таны зорилгод зөвлөгөө өгч чадах хүмүүстэй ярилц. Ингэснээр та өөрийнхөө болон компанийнхаа мөнгийг хэмнэж хүмүүст өөрийгөө хир зэрэг ухаантай гэдгийг сануулах болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр мөрөөдөл биелэлээ олох болно. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө бичиж үлдээвэл санахад амар байна. Бусадтай харилцахдаа өөрийнхөө зөн совиндоо итгэ. Та өөрийнхөө асуудлуудыг өөрт тааламжтай байдлаар зохицуулж чадна. Өөрийн нөөц бололцоондоо хүрэхийн тулд бодит арга хэмжээг авч байгаадаа итгэ. Та бусдад өөрийнхөө юу хийж чадахыг харуул. Өөрийн хэрэгцээнийхээ тухай бодохдоо бүү хувиа хичээгээрэй. Гэртээ болон ажлын байрандаа засвар хийх нь таны сэтгэл санааг засч өгнө.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ирээдүйд санаа зовохоо больж, одоо байгаа байдалдаа л сэтгэл хангалуун бай. Хилэнцийнхэн найдвартай итгэлтэй хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг гэдэгтээ бат итгэлтэй байж болно. Оюун санаагаа нээлттэй байлгаж шинэ санаа, шинэ үзэл бодлыг сонс. Та нарын өдөр тутмын амьдрал завгүй үргэлжлэх хэдий ч дуртай зүйлээ хийж спортоор хичээллэхээ зогсоох хэрэггүй. Энэ нь таны амьдралд баяр хөөр авчрах болно.

НУМ (11/22-12/21)
Хөршийн чинь тухай хов жив таныг гайхшруулна. Энэ бүхэнд итгэхээсээ өмнө үнэн байж болох боломжуудын талаар бод. Мэдээлэл технологийн салбарт сонирхол төрж эхлэнэ. Гэвч энэ нь сэтгэл хөдлөлөөр шийдсэн эсвэл хий хоосон мөрөөдөл биш гэдэгт итгэлтэй бай. Хүнд хэцүү мэт харагдаж байгаа нөхцөл байдал магадгүй гайхалтай сайнаар эргэж ч болох юм. Энэ нь магадгүй таны ажилд гайхалтай боломж олгож болох юм. Бүтэшгүй том төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж хэт их хүчин чармайлт гаргахаас татгалз.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр өдөр тутмын зорилт ажил хэрэгт хүчтэй анхаарал давамгайлах болно. Хэрвээ та дарамтан доор байгаа бол өөрийн зан аашаа барьж ямар ч нөхцөл байдалд эерэг байдлыг олох гэж хичээ. Аз жаргалтай харилцаатай байгаа бол онцгой төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөнө. Тиймээс энэ өдрийг хайртай хүнтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Хэрвээ та одоогоор ганц бие бол энэ оройг хамгийн сайн найз дотны хүмүүстэйгээ өнгөрүүл.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр танд хэцүүхэн асуудлууд тулгарах болно. Өнөөдөр та хэдий өөдрөг бодолтой байсан ч зарим нэгэн уйтгартай зүйл болохыг сануулж байна. Харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй. Гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал хурдан энэ бүхэн цэгцэрч учир нь олдоно. Хорон үг ашиглах, шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Үгүй бол хамтын ажиллагаа ноцтой хязгаарлагдахаар байна.

ЗАГАС (2/19-3/20)
Өөрийгөө их ажлаар дарж, амрах зөв бүү өг. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой асуудлаар сайхан мэдээ сонсоно. Аль болох сэтгэл хангалуун байж чадвал хүүхдэд сайн нөлөөтэй байна. Өнөөдөр сурч мэдэхэд маш таатай өдөр бөгөөд үр дүн нь гайхалтай байх болно. Өөрчлөлтүүдийг хийхэд ямагт хэцүү байдаг гэхдээ энэ мөчид өөрчлөлт хийхэд тохиромжтой байх болно.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …