АНУ-ын түүхэн дахь хамгийн өндөр настай ерөнхийлөгч 72 нас хүрлээ

Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампийн мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр 1946 оны 6-р сарын 14 өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ.

Дональд Трампын аав Фрэд Трамп Америкийг зорьсон Герман цагаачдын хүү байсан бол ээж Мэри нь 1930 онд 18 настай байхдаа Шотландаас Америкт цагаачилж иржээ. Фрэд болон Мэри нар 1936 онд гэр бүл болж,  Нью-Йоркийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн худалдаачин болжээ. Дональд Трамп нэг ах хоёр эгч, мөн нэг эрэгтэй дүү бий бөгөөд ах нь архинд донтсоны улмаас нас баржээ.

13 настай байхдаа Дональд зан харилцааны дутагдалтайн улмаас дунд сургуулиасаа гарч, Нью-Йоркийн Цэргийн Академид бүртгүүлж наймдугаар ангиа төгстлөө суралцаж, ахлах ангийн он жилүүдээ цэргийн дүрэмт хувцастай сурагчдын цуглаан, жагсаалуудад оролцож өнгөрөөжээ.

Ахлах сургуулиа төгссөн залуу Трамп “Фордхам” Их Сургуульд хоёр жил суралцаж байхдаа бас л дундаас нь орхиж, улсдаа хэдхэн байдаг үл хөдлөх хөрөнгийн цөөхөн сургуулиудын нэг болох Вартоны их сургуульд элсэн оржээ. Энэ үеэс эхлэн тэрээр аавынхаа “Elizabeth & Son” нэртэй үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 1968 онд их сургуулиа эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

Сургууль төгсөөд гурван жилийн дараа буюу 1971 онд Дональд компаниа удирдаж эхэлжээ. Энэ үеэс түүний аавын байгуулсан “Elizabeth & Son” компанийн нэр “Trump Organization” болон хувирчээ. Энэ л цагаас хойш Доналд хэд хэдэн казино, гольфийн сургалтууд, зочид буудал зэрэг олон үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулсны ихэнх нь түүний нэрээр нэрлэгдсэн түүхтэй. Трампын бүхий л уналт босолт, гурван удаагийн гэрлэлт гээд бүгд л хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татаж ирсэн.Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зейницковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан 1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Маплес гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан. 1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн аж. Дональд Трамп нь Америкийн нэгдсэн улсын түүхэн дэхь хамгийн өндөр настай Ерөнхийлөгчөөр тодорч байгаа билээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …