Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа.

Тэрбээр энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газарт хандсан ч хариу аваагүй байгаа тул УИХ-ын даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.


УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар “Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Хуучин баруун хойд тал, зүүн хойд талаасаа хаалга нь онгорхой хүмүүс өглөө, оройд орж, гараад болоод л байдаг байсан. Тиймээс УИХ-ын Тамгын газар Ц.Мөнх-Оргил гишүүнээс ирсэн бичгийг нэгтгэж авч үзээд иргэд орж, гарч болдог болох асуудлыг Төрийн тусгай хамгаалалтын газартай яриад чуулган өндөрлөхөөс өмнө шийдье” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …