МХХ: Өдрийн зээлээс болж гэр бүлээсээ салж байгаа худалдаачдын тоо нэмэгдэж байна

“Монголын худалдаачдын холбоо”-ноос Төрийн болон өрийн дарамт, өдрийн зээлийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа ” Бид эх орондоо ядууралгүй, эрүүл энх амьдрахыг хүсч байна. Бидний хүслийг төрөөс дэмжиж, хамтран ажиллахын оронд амьдралд нийцээгүй хууль, стандарт гэгч худалдаачдын сонирхлыг харгалзахгүйгээр тогтоож, түүнийгээ мөрдүүлэхээр олон шат дамжлага бүхий хүнд суртлыг бий болгож, авлига хээл хахууль, торгууль, шийтгэл гэх нийгмийн сөрөг мэдэгдэлд шантарч байна.

Худалдаачдын 80-90 хувь нь өдрийн зээлийн дарамтад орж байна. Худалдаачдад зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар муудаж, ажилгүйдэл ихсэхийн хэрээр худалдаа наймаа, ашиг орлого багасаж байгаа нь худалдаачдын тулгамдсан асуудал юм. 300,000 гаруй худалдаачин байгаа тэдний 70% нь өрийн дарамтад, 80% нь төрийн дарамтад худалдаа наймаа хийж байна” гэв.

Харин худалдаа эрхлэгчид мөнгө зээлэгчдийн дарамтад орж буй асуудлаар Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс байр сууриа илэрхийлээ.

Тэрбээр “Бидний зүгээс төрд долоон шаардлага тавьсан ч хариу алга байна. Өдрийн зээлний, мөнгө хүүлэгч нарын дарамтад өртсөн худалдаачид өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Мөнгө хүүлэгчдийн системд орж байгаа нь бидний буруу ч яагаад энэ зээлийг авах хэрэгцээтэй болсон тухай анхаарч үзэх хэрэгтэй. Өдрийн зээлээс болж амь насаа алдаж байгаа, гэр бүлээсээ салж байгаа худалдаачдын тоо нэмэгдэж байна” гэж мэдэгдлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …