МУИС-д хэрхэн элсэх вэ?

Элсэх хүсэлт гаргах: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана.

Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж бүртгэлээ баталгаажуулна.

Элсэгчийг шалгаруулах: Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийж, онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана. Элсэх хүсэлт гаргагч нь хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.

МУИС-ийн босго оноо хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.

Элсэх эрх олгох: Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба тодорхой нэг хөтөлбөр сонгож элсэхгүй, бүрэлдэхүүн сургууль/салбарт элсэнэ.

Элсэгчийг бүртгэх: Элсэгчид нь 2018 оны 8 дугаар сарын 13-24-ний хооронд ажлын цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирэхдээ http://burtgel.num.edu.mn хаягаар нэвтэрч бүртгэлийн цахим маягт бөглөсөн байна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь (төрсний гэрчилгээ, гадаад паспорт), хуулбарын хамт (ар, өвөр талыг нэг нүүрт багтаах);
  • МУИС-д суралцах гэрээ (элсэлтийн системээс татан авч, ар өвөргүй хэвлэнэ);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт (ар, өвөргүй багтаан хувилсан байх, хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн эх хувь, хуулбарын хамт авчрах);
  • ЭЕШ-ын батламж эх хувь, хуулбарын хамт;
  • Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхийн шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (сүүлийн 3 сард авахуулсан) эдгээр бичиг баримтыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …