Аз жаргалд өчүүхэн шалтгаан хэрэгтэй

imagesАз жаргалд өчүүхэн маш өчүүхэн шалтгаан хэрэгтэй. Юмс бүхнээс чи аз жаргалыг мэдэрч чадаж байвал чи байнга аз жаргалтай байж чадна. Тэгвэл аз жаргал танайд ирдэг явдаг зочин биш. Харин чи өөрөө аз жаргал болчихно. Аз жаргал чамтай хурималчихна. Аз жаргалын шалтгаан чинь томсох тусам чи аз жаргалаас холдно. Ямар нэг юм болж байж биш чи зүв зүгээж байж байхдаа л аз жаргалтай байж сурах хэрэгтэй. Нар мандахад, бороо шивэрхэд, салхи сэвшихэд, хүүхэд инээхэд, нохой хуцахад чи аз жаргалыг мэдэрч чадаж байвал таны аз жаргал тохтмол байна. Тэртэй тэргүй өдөр бүр нар мандаж байхад юу нь жаргалтай байгаа юм. Салхи үлээгээд бороо норгоод намайг дааруулж байхад юу нь сайхан байгаа юм. Хүүхэд инээж л байдаг уйлж л байдаг сонин юу байгаа юм. Нохой хуцах нь харин ч чихэнд чийртэй байна гэж мэдэрч байгаа бол та аз жаргалаас маш хол байна гэсэн үг. Ямар нэг юм тохиолдож байж аз жаргалтай болно гэж аз жаргалд цэнзүүр тавихаа болъё хүмүүсээ. Жаргалтай байх нь л гол биз дээ. Жаргалд биш зовлонд өндөр цэнзүүр тавьцгаая. Аз жаргалд маш өчүүхэн шалтгаан хэрэг болдог юм шүү.

Erdenezuu Monastery Baasansuren

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …