“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэгвэл одоогоор нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын нийт 17 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна.

“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр гарын үсэг зуржээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм. Тэгвэл одоо ердөө хоёр гишүүн гарын үсэг зурчихвал нээлттэй сонсгол хийх нөхцөл бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм. Түүнчлэн 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын хэрэг цэгцлэгдтэл өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …