Өнөөдөр ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын орлогч дарга Савада Хироми, Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр 309 сая иений буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлнэ.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын залуу төрийн албан хаагчдыг Япон улсад магистр, докторт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр юм. Гэрээнд гарын үсэг зурснаар энэ жил 22 оюутан суралцах боломжтой.
Монгол улсад 2001 оноос энэ хөтөлбөр хэрэгжиж, өнөөг хүртэл нийт 300 оюутан Японд магистрийн зэрэгтэй төгсжээ.Гарын үсэг зурах ёслол 13.00 цагт Сангийн яаманд болно.