30 сая төгрөгийн хахууль авсан иргэнийг 576 мянгаар торгожээ

Авлигатай тэмцэх газраас  сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, нар оролцож, 2018 оны зургадугаар  сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар сүүлийн үед олны анхаарал татсан хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 – Хуульзүйн сайдыг шалгуулах хүсэлт ирлээ. Уг хэргийг шалгах уу?

– Саяхан 10 минутын өмнө Хуульзүйн сайдтай холбоотой гомдол ирлээ. Хэрэгтэй танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хуулинд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг шалгана.

АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг шалгах боломжтой юу?

– Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутай эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй.
– Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?

– Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн.
–  30 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?

– Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаар авсан бэлэг буюу 30 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.

– 60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?

– 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан.Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …