Өнөөдрийн өрнийн зурхай


ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр стратеги тактик боловсруулж түүнийгээ бодитой хэрэгжүүлэхэд тохирсон цаг үе. Олон нийттэй харилцдаг ном зохиол бичдэг эсвэл худалдаа тээвэртэй холбоотой ажил хийдэг хүмүүс бүтээмж дээшилнэ гэдэгт найдаж болно. Таны уран сэтгэмж хурц ухаан нэмэгдэж, дараагийн төслөө эхлүүлэх боломжийг олдоно. Өнөө орой хөгжим сонсож урлагийг мэдэрснээр та тайвширч чадна.

ҮХЭР (4/20-5/20)
Таны сэтгэл санаа тайван, өөдрөг байна. Хайр дурлал, шинэхэн танилтай учрахыг үгүйсгэхгүй. Бизнесийн өөр салбарт хүч, хөрөнгө хаях шинэ боломжийг эрэлхийлэхэд таатай байна. Шийдвэртэй алхам түншийн тусламж дэмжлэг таныг материаллаг байдлаа сайжруулахад тусална. Энэ өдөр эхэлсэн бүхэн хожим танд ихээхэн ашиг өгч үр шимийг нь хүртэх бололтой. Гэхдээ өөрийгөө хэт үнэлж, дээгүүрт тавих нь өрөөсгөл гэдгийг санаарай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтарч ажиллах олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай. Эрсдэлтэй алхам хийх үнэтэй зүйл худалдаж авахаас зайлсхий. Гэр бүлийн хүрээнд амарч алжаалаа тайлах аялж зугаалах хүүхдүүдтэйгээ тоглож наадах нь танд ч, хүүхдүүдэд тань ч сэтгэлийн баяр баяслыг авч ирэх болно. Найз нөхдийн зөвлөгөөг сонс. Тэд танд цагаа олсон, үнэтэй үгийг хэлэх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Бизнес эхлүүлэх, том юм худалдаж авахаар мөнгө зээлэх зэрэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Бичиг баримтаа эмхлэн, санхүүгийн байгууллагад юу хэрэгтэй байгааг нь эмхэлж цэгцлэн өдрийг өнгөрүүл. Хэр сайн бэлдэн тэр хирээр амжилттай байна. Гэхдээ амархан мөнгөө үрэхээс болгоомжлоорой. Авахгүй байхын аргагүй хэтэрхий сайн бараа олох боловч үнэхээр хэрэгтэй эсэхийг өөрөөсөө асуугаарай. Хажуу дахь боломжоо өөрийн болгож авах чадвар дүүрэн байна.

АРСЛАН (7/23-8/22)
Бизнесийн төлөвлөгөө яриа хэлэлцээ мухардалд орох бөгөөд хууль дүрмийн талаар судлахад хамгийн тохиромжтой үе юм. Утсаа аваад энэ талаар мэдлэгтэй хүнтэй ярь. Ажлаа сайтар ойлгож чадвал амжилтанд хүрэх болно. Хосууд бие биетэйгээ цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Гэр орондоо засвар хийх гэж байгаа бол яг одоо эхэлж бага багаар хий. Хүмүүстэй ярилцаж амьдралаа эргэн дурс. Гадуур зугаалж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйл сур.

ОХИН (8/23-9/22)
Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, зугаацах цаг зав өөртөө гарга. Төгсөх сурагчид өглөө эртлэн босч, хичээлээ давтан үлдсэн цагийг өөртөө зориулах бололтой. Олны дунд танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй. Дундаа байгаа ханыг нураагаад өөртөө итгэлтэй зоригтой урагш алх.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, зугаацах цаг зав өөртөө гарга. Төгсөх сурагчид өглөө эртлэн босч, хичээлээ давтан үлдсэн цагийг өөртөө зориулах бололтой. Олны дунд танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй. Дундаа байгаа ханыг нураагаад өөртөө итгэлтэй зоригтой урагш алх.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Та найзууд болон гэр бүлийнхэн дотроо цорын ганц онцгой хүсэл зорилготой хүн бол дахиад л санал зөрөлдөөн гарах болно. Хэрэв ойрын хамаатныдаа эсвэл ах дүүгийндээ зочлохоор төлөвлөж байгаа бол тэд таныг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй бай. Бусад хүмүүст туслах гэсэн чин хүсэл тань таны эрч хүч урам зоригийг өдөөж сэргээж байдаг. Чухал хэрэгцээтэй мэдээллээ олж авснаар сургууль эсвэл байгууллага дээр тань хийгдэж байгаа судалгаа, шинжилгээ, амжилттай болох болно.

НУМ (11/22-12/21)
Зарим зүйл илүү тодорхой болж эхэлнэ. Таны хийх ёстой зүйлс олон хүний мэдэлд байдаг. Цаг нь ирэхэд бүгдийг өөрийн эрх ашигт нийцүүлэн амжуулж болох байх. Хайр дурлалын нөлөө бэхжих үндэс болно. Та хүн бүгдтэй эелдэг, нөхөрсөг харилц. Үүний зэрэгцээ харилцаандаа сэв суулгахаас үргэлж болгоомжилж явах нь зүйтэй. Та бусдад туслах гэж ердийнхөөс илүү их хичээх бололтой. Буяны байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирж магадгүй. Бусдад тусалсны үр шимийг хүртэж чадна.

МАТАР (12/22-1/19)
Өнгөрсөн бүхэн нойрыг тань хулжааж, шөнөжингөө өнгөрснийг дурсаж хэвтэх бололтой. Магадгүй та хайраасаа хагацаж, түүнгүйгээр амьдрахад хэцүү санагдаж мэдэх юм. Өөрийнхөө итгэдэг хүнтэй хамт гадуур гарч, оройг зугаатай сайхан өнгөрөөгөөрэй. Биеийн дасгал юмуу, танин мэдэхүй сонирхож бие махбодь, оюунаа сэргээхэд тохиромжтой. Сонин мэдээлэл харж, өөрийн мэдлэгийн хүрээгээ хөгжүүлээрэй. Гэр бүлийнхэн дээрээ зочилж оч. Тэд таныг баяр хөөртэйгээр угтан авах бололтой.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр эерэг хандлагатай байна. Гадагшаа гарахаасаа өмнө эрт босож өдрийнхөө ажил үүргийн хуваарийг зохицуул. Спортоор хичээллэх, үр дүнтэй дасгал хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна танд эрч хүч өгнө. Хүчтэй эрч хүч таны биеэр урсаж байгаа болохоор та шинэ өөр өөр ер бусын сэтгэлийн биеийн оюун санааны урам зоригийг хайж эхэлнэ. Судалгаа шинжилгээ, сурах зэрэг тань амжилттай сайн байхын зэрэгцээ нууцлаг асуудлууд шийдэгдэх болно. Ямар нэгэн зөвлөгөөн бага хуралд оролцсоноор мэдлэгээ өргөжүүлж чадна.

ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр танд мөнгө олох маш их санаанууд байгаа бөгөөд санхүүгийн зөвлөгчөөс зөвлөгөө авч хөрөнгө оруул. Гэхдээ болгоомжтой байж арга барилаа хатуу чанд баримталж, боломжийг ашигла. Бурханд итгэдэг бол энэ үед мөргөл болон бясалгал хийхэд тохиромжтой. Одоо харилцаатай байгаа хүмүүс чинь танд ач холбогдол өгч байгаа бөгөөд аль болох энэ хүмүүсийг ухаантай удирдах хэрэгтэй. Хүчтэй хүсэл тэмүүлэл хэт давамгайлах нь маргаантай харилцаанд сэв суулгана.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …