Дугуйтай явж байсан хүүхэд цахилгааны утас нь дээр унаж тогонд цохиулж амиа алдсан

Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 17:00 цагийн орчимд гарсан.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллага амь насаа алдсан 34 хүүхдийн хэргийг шалгаж байгаа. 833 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол өмнөх жилүүдийг бодвол 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 7-р сарын 5-ний 17:00 цагийн орчимд Налайх дүүргийн зургадугаар хорооны Горхийн баруун салаанд долоо настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулсан байдалтай нас барсан дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу Налайх дүүргийн жижүүрийн шуурхай алба очиж шалгахад “Болор”амралтын газрын хойд талын 10 айлын тог тасалсан цахилгааны шон газар унаад улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан хүүхэд утас нь дээр нь унаж тогонд цохиулж амь нас нь хохирсон дуудлагыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна.

Баяр наадам болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулах, аж ахуй нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах үүргийг биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна”гэв.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …